Насанд хүрээгүй хоёр охиныг 20 гаруй залуу хүчинджээ
Энэ сарын 26, 27 буюу өнгөрөгч амралтын бямба, ням гаригт Шарга морьтын зусланд 16 настай хоёр охиныг 20 гаруй залуу хоёр өдрийн турш хүчиндсэн онц ноцтой хэрэг гарчээ. Хохирогч охид дунд сургуулийн сурагчид бөгөөд энэ сарын 26 буюу өнгөрөгч бямба гаригийн өдрийн 14.00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тэд өчигдөр буюу даваа гаригийн үдээс хойш гэртээ ирсэн агаад сэтгэл санааны гүн хямралд орсон, одоо ч шокноос гарахгүй байгаа аж. Эцэг эх ер нь хэнтэй ч юм ярих тэнхэлгүй болсон охид уйлсаар гэртээ орж ирсэн байна. Хүнд цохилтод орж, амьдрах итгэлгүй болсон хоёр охины нэг нь гэртээ ирснийхээ дараа амиа егүүтгэхээр таван давхар өндөр байрнаас үсэрчээ.
Азаар охин амьд үлдсэн ч нуруундаа маш хүнд гэмтэл авч одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд ухаангүй эмчлүүлж байгаа аж. Хэргийг үйлдсэн 20 гаруй залууг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд охидыг зусланд хүргэж хот руу буцах унаагүй болгож арга мухардуулсан Э, хэрэг үйлдэгдсэн зуслангийн байшины “эзэн” А нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
URL: