Зөн мэдрэмжээ ингэж хөгжүүлээрэй
Ямар ч зөн совингүй, мэдрэмжгүй хүн сэлүүргүй завьтай адил амьдралд “хөвж” явдаг. Өөрийн дотоод мэдрэмж, зөн совингийн ачаар тааламжгүй асуудлаас тойрох, зайлсхийх нь чухал.
Тэгвэл зөн мэдрэмжийг хэрхэн хөгжүүлэх вэ? Олон хувилбар бий ч хэдхэн зөвлөмжийг сонирхуулъя.
Нэг. Амьдралд болж байгаа үйл явдлыг өргөн хүрээтэй харж сур. Жижиг сажиг, ахуйн асуудалд анхаарлаа бүү төвлөрүүл.
Хоёр. Логик сэтгэлгээ алга болсон үед мэдрэмж орж ирэх нь бий. Тиймээс заримдаа юу ч бодохгүй бай.
Гурав. Хэвшмэл зүйлээс аль болох татгалз.
Дөрөв. Тохиолдлын бодол, тэмдэг дохионд анхааралтай хандаж сур.
Тав. Байран дээрээ бүү суугаад бай. Хөдөл, бүтээ хий! Зөн мэдрэмж нь бүтээлч, хөдөлмөрч хүмүүст заяадаг.
Зургаа. Бусдын зөвлөмж, шүүмжлэлийг тэсвэртэй сонсож сур. Яаран буруутгах, дүгнэлт хийх хэрэггүй.
Долоо. Амьдралын алтан үнэн, хаа ч байхгүй хэрэгтэй зүйлээ хэрэв чи ухаантай бол шүүмжлэлээс олж авч чадна. Тэгэхдээ үнэ бүр төлбөргүйгээр мэдрэмжээ хөгжүүлээд авна.
URL: