Баарны үүдэнд зодоон хийсэн жүжигчин Золоо шүүхээс 6 сарын тэнсэн харгалзах ял авчээ

2013080811481182“Маsk” продакшны жүжигчин Г.Золзаяа шүүхээс ял сонссон байна. Тодруулбал шоудаж байгаад Ану хэмээх бүсгүйтэй зодолдсон хэргийнхээ улмаас шүүхээс 6 сарын тэнсэн харгалзах ял авчээ.

Тэрээр өнгөрсөн онд жүжигчин Г.Золзаяа найз бүсгүйчүүдтэйгээ нийлэн хүн зодлоо гэх хэрэг нэлээд шуугиан дэгдээсэн. Тэрбээр “Макс” бааранд найз нартайгаа наргиж байхдаа Ану гэх бүсгүйтэй муудалцсан байна. Ану гэх бүсгүй маргалдаад гэртээ харихаар гарахад Г.Золзаяа араас нь дагаж Ану бүсгүйг машинаа гараждаа тавих гэж байхад нь зодсон байна.

Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаах хэлтэст шалгагдаж байхдаа янз бүрийн шалтгаанаар хойшлогдсоор байгаад саяхан шийдэгдсэн байна.

Тухайн үед жүжигчин Золоо “Тийм зүйл болоогүй” хэмээн гүрийж хүн зодсоноо нууж байсан бол одоо хэрэг нь шийдэгдэж, бусдыг зодож танхайрсан болохыг нь шүүх баталлаа.

Золоогийн хувьд хохирогч Анутай эвлэрэхээр 30 сая төгрөг амласан хэдий ч үүнийг үл хайхарч, шүүхдэлцсээр ийнхүү хэргийг шийдүүлж байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих