Жүжигчин Ц.Алдармаа мэргэжил нэгтийгээ хүндээр гэмтээж эмнэлэгт хэвтүүлжээ

21e626lfn09gmkh60s3dsnhde2“Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох  Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо үл ойлголцон маргалдсаны улмаас нэгэн рүүгээ халуун ус цацан хүндээр гэмтээсэн талаар зарим нэг сурвалжууд мэдээлж байна.

 

Орхон аймагт энэ сарын 27-ны өдөр хийсэн тоглолтынхоо дараа Ц.Алдармаа Д.Оюунтуул нар маргалдаж, Ц.Алдармаа Д.Оюунтуул  руу буцлам халуун ус цацсанаас хүнд гэмтэн биеийнх нь 65 хувь нь түлэгдсэн байдалтай өчигдөр шөнө Улаанбаатар хотод хүргэгдэн иржээ. Жүжигчин Д.Оюунтуул одоогоор Түлэнхийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тус эмнэлэгийнхэн түүнийг өнгөрсөн шөнө хүргэгдэж ирсэн гэв.

 

Харин жүжигчин бүсгүйчүүд юунаас болж маргалдсан нь одоогоор тодорхой бус байгаа юм. Энэ талаар тодруулахаар “Шинэ үе” продакшны захирал Н.Ариуболдын 9911..-тэй дугаар руу залгалаа. Гэвч түүний утсыг одоогоор дүү нь барьж байгаа аж. Тэрбээр жүжигчин Н.Ариунболдыг хамтлагийнханы хамт хөдөө орон нутагт тоглолтоор явж байгаа гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй. Эх сурвалжийн мэдээлснээр “Шинэ үе” продакшныхан өнгөрсөн шөнө Дархан-Уул аймагт ирсэн бөгөөд аялан тоглолтоо хийхээр зэхээд байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих