Насанд хүрээгүй 2 охиныг 20 гаруй залуус хүчирхийлжээ
Өнгөрсөн амралтын өдөр Шарга морьтын зусланд 16 настай 2 охиныг сэжигтэн А.Э нарын 20 гаруй залуус 2 өдрийн турш
Гэвч азаар охин амьд боловч нуруундаа маш хүнд гэмтэл авсаны улмаас одоогоор гэмтэл согог судлалын төвд ухаангүй хэвтэж байна. Харин хүчирхийлэл хийсэн хөвгүүдийн хувьд одоогоор хуулийн өмнө ямар нэг хариуцлага хүлээгээгүй сэтгэл амар хичээлдээ явж байгаа гэнэ.
Хамгийн гол нь хэрэгт холбогдсон хөвгүүдийн эцэг эх нь улсын томоохон сургуульд багшилдаг аж. Хэргийн өдөр хохирогч охины ээж нь охиноо эрж суран бусад хүүхдүүдийн ээж аав руу залгасан боловч хүүхдээ нууж жинхэнэ бодит мэдээллийг өгөөгүй байна. Тухайлбал гэртээ байгаа мэтээр тайлбарлаж байсан нь хэргийг хайцаалсан болж хувирч байгаа юм.
Хохирогч охины ээжийнх нь тайлбарлаж байгаагаар хэрвээ хүүхдээ гэртээ байгаа гэж хэлээгүй бол хүчирхийллээс охидоо аварч болох байсан гэдгийг хэлж байгаа юм. Түүнчлэн зуслангийн газар охид хөвгүүдийг сэжигтэн болох Э-гийн ах нь хүргэж өгсөн байдаг. Хүргэж өгсөн дариудаа хот руу буцаж охидыг унаагүй болгон арга мухардуулсан байна. Зуслангийн газар нь сэжигтэн А-гийн амины орон сууц юм байна. Энэ газарт өмнө нь хэд хэдэн удаа охид авчирч наргидаг байсан гэдгийг хөвгүүдийн найз охин Э нь хохирогчийн ээжид мэдээлсэн гэнэ.
Ийнхүү улсын сургуулийн багш нарын хүүхэд хүн итгэмээргүй гэмт хэрэг хийж хүмүүжилгүй гэдгээ харуулж байна. Хамгийн гол нь насанд хүрээгүй охидыг хамгаалах эрх зүйн орчин бататгаж тэднийг хамгаалах шаардлагатай байна. Бид энэ мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүйг дахин хүргэх болно.
Эх сурвалж: “www.holboo.mn”
URL: