Улаабаатараас аавдаа бичсэн Хятад залуугийн захидал №2

Сайн байна уу аав ээж минь хүү нь Монголын хот Улаанбаатарааас хоёрдахь захиагаа бичиж байна. Хүү нь сайн байна та 2 минь сайн биз дээ. Би одоогоор амарч байна. Энд Улаанбаатарт бензин дуусаад олдохгүй бид нарыг амараасан. Гэхдээ манай захирлын авгайн ах нь монголын намын хорооны дарга хүн бөгөөд хадгалсан бензинээ удахгүй гаргаж өгнө гэсэн тэгэхээр бид ажилдаа орох байх.

Та хоёр битгий санаа зовоорой хүү нь барилгын талбай дээрээ арматур хайлуулах гэж байгаад гараа жаахан түлчихсэн. Удахгүй эдгэнэ гэсэн. Энд барилга барихдаа угаасаа бүх зүйлийг нь газар дээр нь хийдэг юм билээ. Хаягдал төмөр хайлуулж арматур, Бүх хятадын ардын хурлаар хориглосон улаан цементээр блок хийж байшин цутгана. Аймаар шүү Бээжинд ингэсэн бол хуулийн дээд хэмжээ. Адилхан л амьдрах гэж байгаа хүмүүс үндэстэн шүү дээ. Дарга нар нь хүмүүсээ хайрлахгүй байхад харь холын би халаглаад ч яах вэ?

Хурдхан өвөл болохоор гэртээ харимаар байна. Энэ хотод хүн амьдрах аргагүй юм. Монголчууд үхэшгүй байхаа. Өвөл болохоор аймаар утаа, зун нь нил тоос, хавар намар нь баахан шороо, дээр нь хортой хүнс, хувцас, хүүхдийн тоглоом, архи. Энэ бүгдээс залхмаар байв ч  ажилтай байгаа нь хамгийн чухал юм.

Манай ажлын 2 монгол залуу цемент хадаас хулгайлж байгаад баригдаж ажлаасаа хөөгдсөн, тэгсэн маргааш нь ирээд архи ууж бид нартай зодолдоод толгой руу нь хүрз тоосгоор цохиод байхад толгой нь хагарахгүй босч ирээд байсан. Мах их иддэг болохоор яс сайтай байдаг байх. Хоёр цагдаа ирээд манай 3 залууг яваад явсан гэхдээ дарга очиод аваад ирсэн.

Туяа маань жирэмсэн болсон. Одоо 1 сартай гэхдээ одоохондоо оюутан болохоор бид 2 хүүхэдээ авахуулах болсон. Хүүхэд авахуулахад зөвшөөрөл хэрэггүй юм билээ. Туяагийн гэр нь хотоос холгүй хөдөө байдаг юм. Бид хоёр очиж 2 хоног амарсан. Энд олон жил болон Гоу ци ахын машинаар явсан. Тэнд манай Ганьсу мужийн хэдэн залуу 500 орчим ямаа өсгөж монгол хүн ямааг нь хариулдаг юм байна. Сүүлийн үед ямаа ашигтай юм шиг санагдаж байна. Та хоёр бас бодоод хариу хэлээрэй.

Миний явуулсан мөнгөөр гэртээ шинэ зүйл аваарай. Туяаг дагуулаад очидог гэр муухай байж болохгүй би чинээлэг айлын хүүхэд гээд хэлчихсэн байгаа тэр намайг барилга дээр ажилладаг гэж мэдэхгүй байгаа би хөрөнгө оруулалттай компаний менежер Шанхайд гэр байдаг гээд хэлчихсэн байгаа шүү.

Та хоёрынхоо хариу захиаг тэсэн ядан хүлээж сууна. Хүү Люу шүй


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих