Шударга ёс эвслийнхэн шударга бус загнав

bec8ad4e9b2b1b5ddc8e65bbd4daaacbf427ad17Зам тээврийн сайд А.Гансүхийг Японы Тээврийн сайдтай хэлэлцээр хийхээр товлосон цагтай нь давхацуулан Шударга ёс эвслийнхэн уулзах санал тавьсан байна.  Энэ үед Зам тээврийн яам,  Япон Улсын Тээврийн яамтай хамтран ажиллах чухал хэлэлцээрийн ажил ид явагдаж байсан бөгөөд энэ тухайгаа  тэдэнд  албан ёсоор хэлжээ.   Харамсалтай нь Шударга ёс эвслийнхэн энэ бүхнийг улстөржүүлэн ойлгосон бололтой.  А.Гансүх сайд бидний саналыг хүлээж авсангүй, уулзалтад ирсэнгүй гэсэн мэдээллийг хийгээд байгаа аж.

Төрийн  ажил алба тогтсон цагийн хуваарийн дагуу явж,  гадаад дотоодын зочидтой зөвхөн ажлын цагаар уулзаж ажлаа амжуулдаг гэдгийг эрх биш  Шударга ёс эвслийнхэн мэддэг баймаар.  Ямар Японы Тээврийн сайдад нь  “манай хүмүүс уулзах гээд байна аа, та түр хүлээж байх уу”  гээд  хаяад гаралтай биш дээ. Ийм энгийн зүйлийг улстөржүүлж яваа Шударга ёс эвслийнхэн өөрсдөө шударга байж чадсангүй. Богино зайн улс төрөөр хол явахгүй гэдгийг тэд мэддэггүй ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих