7850 ам.доллараа залилуулжээ
Бид бүхний өдөр тутмын салшгүй нэгэн хэрэглээ бол цахим ертөнц билээ. Цахим ертөнц хөгжих тусам түүнийг даган сайн муу зүйлсүүд дэлгэрч байдаг. Түүний нэг жишээ бол цахим гэмт хэрэг юм.
Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь нэмэгдэж байна. Тодруулбал өнгөрсөн сард Улаанбаатар хотын харьяат А нь хоёрдугаар сард олон нийтийн сүлжээгээр Англи улсын харьяат хуурамч профайлтай хэрэглэгчид 2550 ам.доллараа алджээ. Түүнтэй англи хэлийг нь сайжруулах нэрээр харилцаж байгаад бэлэг явуулна хэмээн залилсан байна. Түүнчлэн саяхан Хөвсгөл аймгийн харьяат иргэн А мөн энэ хэрэглэгчид 7850 ам.доллар алдсан аж.
Тиймээс та бүхэн цахим орчинд аливаа хүмүүстэй танилцахдаа болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
URL: