“Давхар дээл”-ний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
4 дүгээр сарын 29-ний Мягмар гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх талаар, анхны хэлэлцүүлэг/;
• Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, санал дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.4.18-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• “Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол /Засгийн газар 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
• “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн үйл ажиллагааг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
• Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
• Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан 2013.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаатай холбоотой, хэлэлцэх эсэх/;
• Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/-ийг хэлэлцүүлэгт бэлтгэл үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.
URL: