Хүчингийн хэрэгт холбогдсон гэх П.Энхмөнх мэдэгдэл гаргажээ
Зарим нэг ухвар мөчид увайгүй хүмүүсийн хийж буй үйлдэл ярьж хэлж буй бүхэн хэрээс хэтэрч байгаа тул олон нийтэд үнэн мөнийг тайлбарлаж ойлгуулах нь зүйтэй гэж үзлээ. Ганбатын Дэлгэрмаа гэгчийн доромжлолыг П.Энхмөнх миний бие болон миний гэр бүл хангалттай удаан харж суулаа! Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж байх ёстой.
Чимээгүй суугаад байгааг минь, намайг гүтгэж, дайрч доромжилж буй Дэлгэрмаа гэгчийн хэлж, ярьж, бичиж буй бүхнийг хүлээн зөвшөөрсөн гэвэл эндүүрэл. Би зөвхөн хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг л хүлээж байгаа. Энэ хүүхэн хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэрийг хүлээх чадваргүй эсхүл өөрт нь ашиггүй болоод арга ядахдаа олон нийтийн хэрэгсэл болон хэвлэлээр ийм увайгүй гүтгэлийг өөрийн нэр төрөө ч хайрлахгүйгээр улайран тарааж байна.
Миний бие энэ бусармаг хэрэгт гүтгүүлэн холбогдоод нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хооронд цагдаа, хуулийн ажилтнууд холбогдох шалгалтыг гүйцэтгэж байгаа учраас олон нийтэд ямар нэгэн мэдэгдэл хийж элдэв зүйл ярьж явсангүй.
Гэгээн цагаан өдөр, олон нийтийн газар эмэгтэй хүнд хүч хэрэглэн өөрийн дур хүслээ хангасан гэх бусармаг жигшим ийм хэргийг БИ ХИЙГЭЭГҮЙ, ХЭЗЭЭ Ч ХИЙХГҮЙ!!
Намайг хэвлэлээр сайн муу янз бүрээр л хэлдэг, гэвч би чинь ээжтэй, 2 эгчтэй эмэгтэй хүмүүсийн дунд эрхлэж, тоглож өссөн эмэгтэй хүнийг хамгийн сайн ойлгох хүн. Түүнээс энэ хүний хэлээд байгаа шиг араатан биш шүү.
Хамгийн инээдтэй нь Дэлгэрмаа гэгч энэ эмэгтэйн гадуур яриад олон нийтэд тараагаад байгаа мэдээллүүд, хавтаст хэрэгт хохирогчоор байцаагдсан мэдүүлгүүд хоорондоо 100% зөрүүтэй байгаа нь гайхалтай. Юуны учир ингэж олон нийтийн өмнө өөрийнх нь хэлдгээр маск зүүж, хохирогч хэмээн өрөвдөлтөй царай гарган, нийгмийн эмзэг сэдвээр уриалан турхирч сайн цагийн гол дүрийн баатарт тоглоод байгаа нь үнэхээр хачирхалтай??
Хөрөнгө мөнгөтөй болгон гэмт хэрэг үйлдэж, нөгөө тал нь дандаа ядарсан амьтан болон царайлж нийгэмд буруу ойлголт төрүүлсээр байна. Энэ мэт бусармаг гүтгэлэг хэрээс хэтэрч газар авч байна!!
Хэрвээ үнэхээр би энэ бусармаг хэргийг үйлдсэн юм бол ЯАГААД???
1. Хэрэг гарсан гэх өдрийн орой “гүн шоконд” орсон гэх Дэлгэрмаа нь яагаад өөр эр хүнтэй хамт оройн хоолонд орж, салонд маникюр хийлгэн тухлав?
2. Олон нийтийн газар ийм үйлдэл “ болсон гэвэл ” яагаад хүмүүсээс тусламж эрсэнгүй вэ? Тэр үед орилж чарлаж тусламж эрж өөрийгөө хамгаалах бүрэн боломж эрүүл мэндийн хувьд байсан. Одоо ингэж хэвлэлийн од болох ямар шаардлага байгаа юм бэ. Сонсох битгий хэл туслахаар гүйгээд ирэх хүмүүс хангалттай байсан.
3. Яагаад бие хаа, эд эрхтэнд чинь хүчирхийлэлд өртсөн ул мөр үлдээгүй юм бэ? Яагаад хүчирхийлэлд өртсөн бол эсэргүүцэж миний бие эрхтэнд /маажих зэрэг/ ул мөр сорви үлдээгээгүй юм бэ.
4. Хэрэг болсон гэх өдрийн маргааш орой нь “Надад хүчиндүүлж гүн шоконд” орсон хүн яагаад миний хувийн facebook хуудас руу “Hi yu baina” гэж мессэж илгээх болов?
5. Мэдүүлгийнхээ үнэн зөвийг газар дээр нь шалгуулчихаач гэснээс болоод хүчирхийлүүлсэн өрөвдөм эмэгтэйн дүр эсгэж хэвлэлээр баатар болох оролдлогыг 6 сарын дараа гэнэт яагаад хөөцөлдөж эхлэв.
6. ХЭРЭГ ПРОКУРОР, ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭГДЭЭГҮЙ БАЙХАД олон нийтийн хэрэгслээр намайг “ялтан, яллагдагч, хүчирхийлэгч” мэт буруу ойлголт мессежийг нийгэмд тарааж, бөө тэнгэрийн нэр барьж хүмүүсийг өдөөн турхирав аа. Тэр тусмаа гэр бүл эгч, ээж нарыг минь 7 үеэр хараах ямар шаардлага байсан юм бэ?
7. Ууланд авирч явахдаа Ерөнхий сайдтай таарч зургаа авахуулан өөрийн facebook хуудсандаа байрлуулсаны төлөө энэ хэрэгт ямар ч хамааралгүй Ерөнхий сайдыг хамаатуулж, би авилгал өгч Ерөнхий сайд энэ хэргийг нуун дарагдуулсан мэтээр яагаад ингэж улс төржүүлж олон нийтэд ухуулах оролдлого, гүтгэлийг явуулаад байна вэ? Дэлгэрмаа гэгч эмэгтэй өөрөө хүртэл өмнө нь facebook болон twitter хуудсанаа Ерөнхий сайдтай авхуулсан зургаа байрлуулж, миний найз хэмээн бичсэн байдаг.
8. Дэлгэрмаа нь миний гэр бүл болон эцэг эхийн минь талаар дэндүү их мэддэг мэт юунд аашлах болов? Юунд ашиглах гэж миний гэр бүлийг ингэж урьдаас нарийн судалж, тагнаж, мэдээллүүд цуглуулсан байна вэ?
9. Миний бие өмнө нь Монгол улсын аль ч шүүхээс гэм буруутай гэж тооцогдож ял эдэлж байгаагүй. Энэ нь цагдаагийн газрын тодорхойлолтоор нотлогдсоор байхад ямар үндэслэлээр өмнө 2 ч удаа хүчингийн хэрэг хийж байсан гэж олон нийтэд худал ухуулан нэр төрийг минь дахин гутаан доромжлов?
10. Энэ эмэгтэйн олон нийтэд хандаж буй мэдээлэл, ярилцлага зэрэг хувийн байдлаас харахад хэл ам, байгаа байдлаараа баргийн хүнд дийлдэхээргүй, мэргэн цэцэн үгтэй, twitter хуудсаар хэнтэй ч маргалдсан дийлдэхээргүй байдаг атал гэгээн цагаан өдөр ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй надад хүчиндүүлсэн гэвэл хэн ч итгэхгүй биз ээ.
11. Дэлгэрмаа гэгч эмэгтэйд ингэж олон түмнийг хуурч мэхлэн миний нэр төр, алдар хүндэд халдах ямар шаардлага байгаа юм бэ?
Үнэн зөв өө хууль хяналтын байгууллагаар нь шийдвэрлүүлчихвэл дээр биш үү. Тэр юунаас айгаад ийм үйлдэл хийгээд улайраад яваад байгаа юм бэ?
Хэн нэгний захиалгаар нэр төрийг минь гутаан доромжлох оролдлого, гүтгэлэг хийж яваа бол тэр чинь бүтэхгүй! Төр түмэн гэдэг чинь нүдтэй чихтэй байдаг юм. Түүнээс нүд, ам, чихийг нь таглаад боочихсон байдаггүй юм шүү!!!
Би болоод миний гэр бүл энэ асуудалд маш тэвчээртэй хандсаар ирсэн гэдгийг дахин хэлье.
mnews.mn
URL: