Н.Алтанхуягаа ичээч!!! Өмнөөс чинь бөгс улайчихлаа
Норовын хүү Алтанхуяг сандал ширээтэйгээ зууралдаж үлдэхийн төлөө авч болох бүхий л арга хэмжээг авч байна. Тэрбээр энэ удаад өөрийнх нь эсрэг кноп дарсан АН-ын бүлгийн дөрвөн гишүүнд хариуцлага тооцохоор болсон. Тиймдээ намынхаа Хяналтын ерөнхий хороонг өнгөрсөн баасан гарагт хуралдуулж УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөж, Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нар сануулга өгөөд өнгөрөхөөр төлөвлөж, одоогоор хэрэгжүүлэх ажиллагаа явагдаж байна. Тодруулбал АН-ын хяналтын хороо хуралдаж, Р.Бурмааг намаас хөөхөөр болсон бөгөөд уг асуудлыг намын Гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд Н.Алтанхуягт шийдвэрээ илгээнэ. Улмаар Н.Алтанхуяг Р.Бурмааг үлдээх эсэхийг шийдэх ажээ. Уг нь тэрбээр “Намаас хүн хөөдөг нь биш” хэмээн мэдэгдэж байсан. Харин худлаа хэлсэн нь мэдэгдчихлээ.
Одоогоор Р.Бурмааг намаас гаргах шийдвэр гаргасан гэдгийг амаар мэдэгдэгдснээс албан бичгээр мэдэгдээгүй ажээ. Тиймээс намаас хөөх шийдвэр албан бичгээр ирсэн тохиолдолд өөрийн байр сууриа илэрхийлэх гэнэ. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нь жагсаалтаар УИХ-д сонгогдсон учраас ийнхүү намаас хөөх шийдвэр гаргаж байгаа бөгөөд түүнийг явуулснаар АН-ын жагсаалтын 11-т бичигдэж байсан Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох юм. Харин Р.Бурмаатай хамт засаг унагах санал өгсөн Х.Баттулга, М.Зоригт, Ж.Батзандан нарын гишүүд тойрогт нэр дэвшиж сонгогдсон болохоор сануулга өгөөд өнгөрөх бололтой юм. Норовын хүү Алтанхуягын сандал ширээтэйгээ зууралдаж үлдэхийн төлөө хийж байгаа дараагийн ажиллагаа бол Х.Баттулгыг хараар будах ажиллагааг эхлүүлээд байгаа.
Олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй Н.Алтанхуягыг, Шинэчлэлийн засгийн газрыг муулахгүй шүү хэмээн хаалтын гэрээ хийж, амыг нь таглаж байхав дээ.
Үүгээр ч зогсохгүй Засгаа авч үлдэхийн төлөө Х.Тэмүүжингээр “туг тахиж” байгаа. Х.Тэмүүжин ямар сайндаа л өөрийнхөө жиргээгээр “Би буруу хүмүүст, буруу цаг үед итгэжээ. Энэ миний хамгийн том алдаа байлаа, Сумаа харвачихаад нумаа нуудаг хүмүүс… Нэг сумыг таван нумаар харвадаг л юм байна” хэмээн Х.Баттулга, З.Энхболд нарт зэвүү дургүй зэрэг хүрч байгаагаа гомдлын үгээр битүүхэн шидсэн.
Энэ мэтээр тэрбээр өөрийнөхө ширээ сандалтайгаа үлдэхийн төлөө олон арга хэмжээ авч байгаа бөгөөд тэр бүр Н.Алтанхуягын нэр хүндийг унагасаар байгаа. Одоо давхар дээлээ тайлахгүйгээр, өөрийнхөө тэргүүлж байгаа Засгийн газрыг авч үлдэхийн төлөө Ерөнхийлөгчийг өргөн барьсан хуулийн төслөө эргүүлэн тат гэж ятгах үлдээд байх шиг байна.
Удаа дараа худлаа хэлдэг, өөрийнхөө төлөө өрөөл бусдар туг тахидаг Ерөнхий сайдаа одоо улс төрийн соёлгүй, худалч зангаа тат. Өмнөөс чинь намын нөхдүүдийн чинь бөгс улаачихлаа ш дээ. Р.Амаржаргал, Ж.Батзандан нар өөрөөс чинь ичиж байгаагаа илэрхийлээд байгааг дахин санаарай. Өөрөөс чинь ичих хүний тоо цаашид нэгээр биш нилээн хэдээр нэмэгдэж байгаа шүү.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: