Хуулийнхан 7.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан этгээдэд хэзээ хариуцлага тооцох бол?

 2o40ram1p4mqactrm41589oa1g

машины дугуй шахсан” гэсэн мэ­дэгд­лээ. Гэхдээ чухам хэн гэдэг албан тушаалтан гэд­гийг нь мэдэгд­сэнгүй. “Эрдэнэс-Таван толгой” ком­панид машины дугуй шах­сан гэх асуудал эртнээс яригдсан. Харин хэн гэдэг албан тушаалтан шахсан нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Байлдааны пуужин тээ­вэрлэх зориулалт бүхий арван машины тэвшийг өөрчлөн нүүрс зөөхөөр болгосон байдаг.

Тендергүйгээр зориу­лал­тын бус машин шахсан асуудал босоод ирэнгүүт ний­лүүлсэн компани нь ор сураггүй болсон. Ингэхдээ мөнгөнийхөө талыг аваад алга болсон байдаг. Харин машины дугуйны тухайд гэвэл хүнд даацын машинд таа­рахгүй, чанар муутай, амар­хан дэлбэрдэг дугуй ний­лүүлсэн байдаг аж. Жолооч нар чанар муутай дугуйнаас осол гардаг тухай хэл ам хийсэн юм билээ. Тэр үеэс л чанаргүй, зориулалтын бус дугуй шах­сан асуудал нь тавигдаж эхэлсэн.

Гэтэл одоо хүртэл пуу­жин тээвэрлэгч машин болон чанаргүй дугуй шахсан ком­пани, албан тушаалтны сураг гарсангүй. Ний­лүүлсэн компанийн нэр хаяг, утас нь санхүүгийн баримт дээрээ дурайгаад үлдсэн байж таараа. Энэ үеэс эхлэн УИХ-ын ги­шүүн Ж.Батзандан, дэд сайд Э.Тамиртай хамтран “Эрдэнэс-Таван толгой” ком­панид чанаргүй дугуй шах­сан гэх таамаг яриа, мэдээ гарч байв. “Тан-Луу”-гаас эхлээд урд зүгийн нөхөдтэй холбогдсон гэх хардлагад өртдөг тэрбээр “Таван толгой”-д хятадын компани дугуй шахахад зуучилсан мэ­дээлэлд холбогдсон юмдаг.

УИХ-ын гишүүн Ж.Бат­зандан “Одоо намайг шалгаж эхэлнэ” гэсэн мэдээллийг “Давхар дээл” тайлах асуудлыг дэмжсэн санал өгсөн даруйдаа хийж билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр АТГ-т баригдахынхаа өмнө “Намайг хэвлэлд мэдээлэл өгсний дараа барих биз” гэсэнтэй агаар нэг сонсогдож байв.

Ямартай ч Ж.Батзанданд хэзээ нэгэн цагт шалгах болов уу гэсэн таамаг байсан гэлтэй. Тэрбээр “Би юу боллоо гэж дугуй шахах вэ” гэдэг.

Нөгөөтэйгүүр АТГ-ын олон нийтийн зөвлөлийн ги­шүүнээр Ж.Батзандан ажилладаг. Бас л давхар дээлтэй хүний нэг. Нэг зовлонтой нь АТГ нэг зо­рилготой, бас нэг тогооноос хоол иддэг (цалин авдаг) нөхрөө шалгах хэцүү байж болох. АТГ-ын олон нийтийн зөвлөл нь зөвлөх, мэдээлэх, авлигатай тэмцэх үйл хэрэгт татан оролцуулах, хууль сурталчлах үүрэг хүлээдэг. Тэр үүргээ хэр биелүүлдэг юм бол. Ж.Батзандан шиг шударга, бөмбөр нүдэж, өндөг шиддэг, эх оронч гишүүн хятадуудтай нийлж дугуй шахсан гэхэд сэтгэлд багтахгүй. Тэгэхээр мань эр “Шалгах байлгүй, намайг шалгаж эхэлнэ дээ” хэмээн аальгүйтэж байхын оронд “Давхар дээл”-ээ тайлж байгаад нухацтай гэгч нь шалгуулчих хэрэгтэй болов уу.

Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэс-Таван толгой” ком­панид чанаргүй дугуй, зориулалтын бус ма­шин шахсан асуудлыг зар­лачихлаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэнтээ “Надад 500 сая төгрөг амласан” гээд хэлчихсэн. Түүн шиг Ц.Элбэгдорж бултаж булзааруулахгүй байлгүй дээ. Н.Энхбаярын 500 сая төгрөг улс оронд хохирол учруулаагүй. Харин “Эрдэнэс-Таван толгой” компанид зориулалтын бус машин, чанаргүй дугуй зэргийг албан тушаалтнууд шахснаас үүдээд улсад 7.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Улсад их хэмжээний хо­хирол учруулсан энэ хэрэг хоёр жилийн өмнөөс яригдаж байгаа ч одоог хүртэл шийдэгдсэнгүй. Хууль хяналтын байгууллагын ажилт­нууд эзэн холбогдогчгүй, оргон зайлсан гэх мэдээллийг хэ­лэх болсон билээ.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэ­нэс-Таван толгой” компанид тех­ник болон сэлбэг хэрэгсэл зар­сан эрхмүүдийг нийтэд биш юм гэхэд хууль хяналтын байгууллагад мэдээлэх хэрэгтэй болов уу.

Т.Эрдэнэ

sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих