Сандрахдаа хүүхэд дайрчихаж гэнэ үү

4-29-6Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дөнгөж хөлд ороод алхаж буй хүүхдийг орцныхоо үүдээр явж байхад нь Н гэгч машинаараа дайрчээ. Жолооч  эмэгтэй ардаа хүүхэд байгааг хараад сандрахдаа тормозоо биш хаазаа гишгэж ноцтой осол гаргажээ. Хүү ослын дараа амьсгаатай байсан ч эмнэлэгт хүрэх замдаа нас барсан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэсэгт  шалгаж байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

 

 

С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих