Хүүхдүүд хаана унтдаг вэ?
Америк сэтгүүлч Крис Бут фото зурагчин Жеймс Моллисон нар дэлхийг тойрон “Хүүхдүүд хаана унтдаг вэ?” цуврал фото зураг авч сонирхолтой ном болгон эмхтгэсэн байна. Ингээд мань хоёрын уран бүтээлээс сонирхоно уу.
1. 12 настай Сенегал хүү Ламин.
Ламин Коран үздэг хөвгүүдийн сургуульд сурдаг. Тэрээр хамт сурдаг найз нарын хамт энэ өрөөндөө байрладаг. Ор дэр нь гэж энгийн тоосгон дээр өндөрлөсөн, халтар самбай хөнжил дэвсгэрхэн…
Хөвгүүд өдөр бүр 6 цагт босч сургуулийнхаа тариалангийн талбайд илжигнүүдийн хамтаар эрдэнэ шиш тариалах ажилд зүтгэдэг. Өдрийн 2-р хагаст сургууль дээрээ Коранаа үзнэ. Чөлөөт цагаараа мань эр найзуудтайгаа хөлбөмбөг тоглох дуртай.
2. 9 настай еврей хүү Цвик.
Цвик, Бейтар-Иллит дэх олон давхар орон сууцанд амьдардаг. Энэ газар 36 мянган ортодокс еврейчүүд амьдардаг. Телевизор, сонин хориотой. Дундаж өрх бүр 7-9 хүүхэдтэй. Харин Цвик нэг эгч, хоёр ахтай ба тэдэнтэйгээ энэ ороо хамтарч эзэмшдэг. Хичээлдээ машинаар явдаг ба сургууль нь 2 минут л яваад хүрэх газар байрлана. Сургалтын програмд спорт хориотой. Цвик өдөр бүр номын сан орж шашны уран зохиол уншдаг. Хүү шницель, төмс идэх дуртай.
3. Нью-Йоркийн 9 настай иргэн Жеми.
Хүү 5-р өргөн чөлөөнд орших пентхаусд эцэг эх, ихэр дүү нартайгаа амьдардаг. Тэдний гэр бүл Лонг Айлэндийн Хэмптонд өөр нэг байшинтай. Жеми өндөр төлбөртэй тансаг сургуульд сурдаг. Хүү их сайн сурдаг. Түүнд чөлөөт цаг тун бага, яагаад гэвэл маш их суралцах хэрэгтэй байдаг ба чөлөөт цаг гарвал жудо, усанд сэлэлтээр хичээллэдэг. Эдийн засаг түүнд тун сонирхолтой байдаг. Том болоод аав шигээ хуульч болох эрмэлзэлтэй.
4. 8 настай Бразил охин Акахксет.
Охин Амакон мөрний эрэг дэх индианчуудын Крахо сууринд амьдардаг. Өдгөө сууринд 1,9 мянгахан хүн л үлджээ. Крахогийн Индианчууд уул усаа тахин шүтэж эртний хэв маягаар амьдарцгаадаг ард түмэн юм. Харин одоо тэд жуулчдад өөрсөдийнхээ зургийг авахуулах маягаар хэд гурван мөнгө олдог бололтой.
5. 7 настай Индира Непалын Катмандугийн иргэн.
Индира эцэг эх, ах эгч нарын хамт амьдардаг. Гэр нь нэг л өрөөтэй, нэг л ортой, нэг л матрастай… Хүүхдүүд шалан дээр матрасаа дэвсээд л унтчихдаг. Тэднийх их ядуу, хүн бүр ажиллах ёстой. Индира 3 настайгаасаа /буруу бичээгүй байгаа даа?/ боржин чулууны уурхайд өөртэйгээ адилхан 150 хүүхэдтэй ажиллаж эхэлжээ. Индира ээждээ, гэр бүлдээ туслахын тулд өдөр бүр 6 цаг ажилладаг, бас гэрээс нь 30 минутын зайтай сургуульдаа ч бас явдаг. Гурилтай шөлөнд тун дуртай гэнэ. Том болоод бүжигчин болох хүсэлтэй гэнэ.
6. 4 настай Кая бол Токиогийн оршин суугч.
Кая эцэг хэтэйгээ Токиогийн жижигхэн орон сууцанд амьдардаг. Охины унтлагын өрөөний хананд түүний хүүхэлдэй, хувцаснууд шалнаас тааз хүртэл дүүрэн. Кая 30 платье, пальтотой. 30 хос гутал, түүнээс ч олон парикуудыг түүний ээж нь хийж өгсөн. Охины дуртай бүтээгдэхүүнүүд нь мах, төмс, гүзээлзгэнэ, персик. Том болоод хүүхэлдэйн киноны зураач болно.
7. Духа 10-тай. Хевроны иргэн.
Духа Хеврон дахь палестины дүрвэгсэдийн лагерт эцэг эх, ах, эгч нарын хамт амьдардаг. Охин 5-тай дүү охинтойгоо хамт унтдаг. Духа 10 минутын зайтай орших сургуульд явдаг, хүүхдийн эмч болох мөрөөдөлтэй. Түүний ах Мухаммед 1996 онд израйлын эсрэг тэмцэлд өөрийгээ егүүтгэжээ. Ханан дээр нь Мухаммедын зураг байна.
8. 4 настай Жасмин Кентуки мужийн оршин суугч.
Жасмин том байшинд аав ээж 3 ахынхаа хамт аз жаргалтай амьдардаг. Унтлагын өрөөнд нь дүүрэн титэм, тууз бий. Тэрээр 100 гаран уралдаан тэмцээнд оролцож байсан. Том болоод рок од болно.
9. Нэр нь үл мэдэгдэх Румын цагаач хүү.
Римийн үймээний дараа энэ 4 настай хүү болон түүний гэр бүлийнхэнд энэ матрас л гэр нь болж байна. Түүний гэр бүлийнхэнд бичиг баримт байхгүй учраас албан ёсны ажил хийх боломжгүй. У этих людей нет документов, поэтому они не могут получить легальную работу. Эцэг эхэд нь олдож байгаа ажил машин угаах. Түүний гэр бүлийнхнээс нэг нь ч сургуульд явдаггүй.
10. 9 настай Донг Хятадын Юнань мужаас гаралтай.
Донг эцэг эх, өвөө, эгчийн хамт амьдардаг. Хүү эцэг эх, эгчийн хамт нэг өрөөнд унтацгаадаг. Донгийн сургууль гэрээс нь 20 минутын зайд оршдог. Хүү бичих, дуулах дуртай. Донг орой болгон нэг цаг хиртэй хичээлээ давтдаг, мөн нэг цаг телевизор үздэг. Донг цагдаа болно.
11.8 настай Роаси Камбожийн Пномпен хотынх.
Түүний гэр 5000 хүн амьдардаг том хогийн цэг дээр байдаг. Хүү хуучин дугуйнуудаар унтдаг газраа дэвсжээ. Өглөө болгон хар үүрээр Роаси өөрийн адил зуу зуун хүүхдүүдийн хамт хог түүх ажилд гардаг. Роаси өдөрт нэг л удаа хоол иддэг.
12. 11 настай Таис Рио-де-Жанейрогийнх.
Таис гэр бүлийнхэнтэйгээ 3 давхар олон өрөөтэй байшинд амьдардаг. Эгчтэйгээ унтлагын өрөөгөө хамтарч “эзэмшдэг”. Мансууруулах бодисны наймааны гол цөм болох Cidade de Deus районд тэдний гэр байдаг. Таис поп дуучин Филип Дилоны фэн. Модель болохыг хүсдэг.
13. 15 настай Нантио Кениин иргэн.
Нантио хоёр ах хоёр эгчтэй. Түүний гэрийг сүрэл болон хуванцар материал ашиглан босгожээ. Оромжны голд гал түлдэг. Охин хэдэн жил орон нутгийн сургуульд явсан боловч дүүргэлгүй орхисон юм байна.
14. 11 настай Жои Кентукид амьдардаг
Жой эцэг эх, эгчийн хамт амьдардаг. Аавтайгаа анд явах тун дуртай нэгэн. Жои анхныхаа бугыг 7 настайдаа агнаж байжээ. Том болсон ч ангаа дуртай цагтаа хийж байхыг хүсдэг гэнэ. Жои сургуульд явдаг, телевизор үзэх дуртай.
15. Хүүхдүүд хаана унтдаг вэ? фото зургийн альбом өнгөрсөн онд хэвлэгдсэн юм байна. 25 еврогийн үнэтэй энэ номыг интернэтээр захиалж болох юм байна.
URL: