“Нам дагавал ам ч тосдоно, толгой ч цусдана” гэдэг л үнэн

буӨнөөгийн нийгмийн амьдралыг басхүү энэ улс төрийн  тоглоомыг харжээ суухуй хүмүүн гэдэг ямар өрөвдөлтэй болоод өчүүхэн амин хувийн эрх ашгийн төлөө амьдардаг. Түүнчлэн бүлэг нам байгуулж улсын нуруун дээр хачиг хувалз шиг шигдэн суусан лидер нэртэй луухар том хувалзнууд л болж байх юм. Тиймдээ л ард иргэдийнхээ нуруун дээр сандайлан суучихаад л хамаг хүч хөдөлмөрийг нь сорж амьдрах тэд хорвоогийн жамаар өнхрөн унах ч дахин өөр нэгэн хувалз өсөн томорч байдаг нь амьдралын үнэн болоод удлаа.

1990 оны ардчилсан хувьсгал хийж ард олноороо жарган суух, хүн бүр тэгш эрхтэй хэмээн хоёр жавжаа цууртал, хоолойгоо сөөтөл хашгирч гарч ирсэн Ардчилалын “алтан хараацай”-нууд ч өнөөдөр амьд сэрүүн. Улс төрийн тоглолтоо хийсээр байгаа. Хийх ч болно.

Гэтэл өнөөдөр хэн нэгэн хүн үгээ илэрхийлэх эрхийг хаагаад байна уу даа гэж сэрдэлт өөрийн эрхгүй төрнө. Учир нь энэ хаврийн УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ерөнхийлөгчийн санаачилсан “Давхар дээлийг тайлах” хуулийн төслийн балгаар өнөөдөр илжиг мэт үнэнч зүтгэсэн намынхаа үзэл бодолтой зөрчилдөн өнөөдөр үнэсэнд хаягдсан шалз мэт орхигдох болоод буй нь тэр хадагтай нь буруу юу, эсвэл энэ тогтолцоог бий болгосон энэ нийгэм улс төрийн тоглогчид буруутай юу?

Орчин цагт “Нам дагавал ам ч тосдоно, толгой ч цусдана” гэдэг л үнэн. Учир нь намын нэр нөлөөгөөр ажил албан тушаал, эрх мэдэл юу л бол юуг өөрийн болгож чадаж болно. Өөрөөр хэлбэл хүн өнөөгийн нийгэмд амьд үлдэх нэг баталгаа гэж хэлж болохоор болсон өнөөгийн намын тогтолцоо Улс орны эрх ашгаас илүү дээгүүр тавигдах болсны томоохон баталгаа нь дөрвөн жил тутамд болдог сонгуулийн үр дүн гэрчилнэ. Аль нэг ялсан намын идэвхтэй гишүүд бас танил тал нь төсвийн байгууллагыг гартаа атгаж бас хөдөлгөх том хүч болон өөрийн дураар халаа сэлгээ хийж чаддаг болсоор нилээдгүй олон жилийг ардаа орхисон.

Энэ нь нийгмийн амьдралд ард иргэдээ туйлдуулан ядрааж байгаа.

УИХ-ын гишүүнд Р.Бурмаагийн давхар дээлийг тайлахыг дэмжсэн үйлдэл нь түүний намын нөхөдийнх нь дургүйцлийг төрүүлээд зогссонгүй бүр түүнийг намаасаа ч УИХ-аас зайлуулах нэг томоохон шалтгаан болсон. Харин түүний оронд сонгуулийн хуулиар жагсаалтын дараах хүн болох Б.Мэдрээ УИХ-д суудал эзлэхээр хэдийнээ бэлдээд эхэлсэн сурагтай. Ийнхүү намын халаа сэлгээ хүртэл улс төрд тэр тусмаа Монгол улсын эрх ашигтай эн тэнцүү тавигдаж байгаа нь өнөө сайхан хэлж яриад байдаг ардчилал хүний эрхийг дээдэлдэг хэмээн ярих хий хоосон үгсийг худлаа гэдгийг батлаад өгөв бололтой.

Хүн өнөөдөр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн эрхтэй гэж бодсны хэрэггүй бололтой. Харин нам дагасан бол дуулгавартай, эзэндээ үнэнч нохой мэт байсан нь амьд өлзийтэй бөгөөд идэх хоолноосоо салахгүй байхын баталгаа аж.

 

 

 

Чой /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих