Н.Алтанхуяг АТГ-аас хонзон авч эхэллээ

МУ-ын Ерөнхий сайд сэтгүүлч нарыг цуглуулж байгаад “Эдийн засгийг эрчимжүүлэхэд Авлигатай тэмцэх газар саад болж байна. Компанийн захирлуудыг шалтгаангүйгээр хорих, шалгах зэрэг тусгай ажиллагаа явуулж байна” хэмээн мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногт АТГ-ынхан Ерөнхий сайдын охин их хэмжээний мөнгө завшсан учраас хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа гэж мэдэгдснийхээ хариуг ийнхүү авлаа. АТГ-ын үйл ажиллагааг Н.Алтанхуяг дэмжиж ажиллах учиртай. Гэтэл өөрийнх нь охиныг хөрөнгө мөнгө идсэн хэрэгт холбогдсон учраас Н.Алтанхуяг тэдэнтэй дайн зарлахаар шийдсэн бололтой.

Үүнээс үүдэн удахгүй АТГ-ын дарга нар солигдож, Ерөнхий сайдын охин, бас түүний зөвлөхөд холбогдох их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал нам дарагдана хэмээн улс төрчид мөрийцөхөд ч бэлэн байна.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих