Х.Тэмүүжинг огцруулах ажлын нууц захиалагчид нь З.Энхболд, Х.Баттулга нар уу

Хууль зүйн салбарыг шинэчлэхээр сэтгэл шулуудан, өнөөдрийг хүртэл олон зүйлтэй нүүр тулгарсан Х.Тэмүүжин сайд бараг огцрох нь цаг хугацааны асуулдал болох нь. Өчигдөр орой хууль зүйн байнгын хороо гэнэт хуралдаж хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хамгийн хачирхалтай тус байнгын хороонд олонхийг бүрдүүлдэг АН-ын гишүүд хууль зүйн сайд Х.Тэмүүжинг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж байна.

Уг нь Хууль зүйн байнгын хороо 19 гишүүнтэй. АН-аас Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Р.Бурмаа, Л.Болд, Ж.Батзандан, С.Баярцогт нарын 9 гишүүн, МАН-аас Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн нарын 5 гишүүн, “Шударга ёс эвсэл”-ээс О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт нарын 5 гишүүн тус тус харьяалагддаг. Өөрөөр хэлбэл байнгын хорооны олонхи нь эрх баригч АН-ынхан. Гэтэл өчигдөрийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүнээс ердөө 3 нь буюу Р.Гончигдорж, С.Баярцогт болон Х.Тэмүүжин нар огцруулах саналыг дэмжээгүй бол Ш.Түвдэндорж, З.Энхболд, Д.Ганбат, Р.Бурмаа, Лу.Болд, Ж.Батзандан нар хууль зүйн сайдыг огцруулах нь зүйтэй гэж санал өгчээ. Ийнхүү АН-ын гишүүд дотроосоо хууль зүйн сайдаа огцруулахаар санал нэгдснээр түүний хувь заяа үндсэндээ тодорхой болох нь тэр.
Гэвч хуулийн салбарынханы түүхэнд Х.Тэмүүжин шиг зоригтой алхам хийсэн хүн ховор. Хэдийгээр түүний эхлүүлсэн шинэчлэлд алдаж оносон, эргэж харах, засч залруулах асуудлууд цөөнгүй бий ч хуулийн байгууллагыг шинэчлэх ёстой гэдэг дээр ард иргэд санал нэгтэй байдаг. Гэвч хууль зүйн салбарын шинэчлэл сайдтайгаа хамт ийнхүү зогсох болсонд эгдүүцэх хүмүүс олон байна. Тиймдээ ч “Х.Тэмүүжинг огцруулах асуудал бол бүх авилгын жинхэнэ эздийг нээх эсэх явдал. AН-ын удирдлага маскаа тайлах цаг. Ерөнхийлөгчөө одоо харья” гэх хүмүүс ч байгаа юм.
Гэхдээ энэ асуудлын хэн байгаагаас цаашдын Засгийн газрын хувь заяа тодорхойлогдох нь мэдээж. Х.Тэмүүжин өөрийн огцруулах шийдвэрийг байнгын хороо гаргасаны дараа өөрийн цахим хуудаснаа “Сумаа харавчихаад нумаа нуудаг хүмүүс… Нэг сумыг таван нумаар харавдаг л юм байна” гэсэн байна. Ямар далд утгаар ийм зүйл мэдэхгүй ч энэ үгээ З.Энхболд болон Х.Баттулга нар хаягласан нь сонирхол татсан.
Тэгвэл энэ нь Засгийн газрын нэг сайдыг ийм амархан огцруулах болсон нь дөнгөж эхлэл төдий зүйл МоАХ, Шонхор фракцынхан Засгийн газрын хойдохыг унших тохироонд хүрснээ ийнхүү илэрхийлсэн хэрэг ч байж магадгүй нь. МоАХ-г Х.Баттулгагүйгээр төсөөлөшгүй. Харин “Шонхор” фракцынханыг З.Энхболд ахалдаг. Тэгэхээр дээрх хардлага үнэн ч байж магадгүй.
Хэрэв тэдний найруулсан хор энэ чигээрээ найрагдвал Шинэчлэлийн Засгийн газар тарж, Х.Баттулга Ерөнхий сайд болох зам зурайх нь мэдээж бизээ.

inet


URL:

Сэтгэгдэл бичих