Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

уихД.ГАНХУЯГ: “ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН 34 ХУВИЙГ ЗАРАХ ТАЛААР ЯРИАГҮЙ
УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлснийг тоймлон хүргэж байна.
О.Содбилэг: Эдийн засаг эрчимжүупэх талаар тодорхой арга хэмжээ байхгүй, лоозон маягтай харагдаад Жишээлбэл: аж үйлдвэр гэх мэт томоохон хөрөнгө оруулалт шаардсан эдийн засагт үр өгөөжөө өгөх арга хэмжээний талаар байхгүй байна. Тодорхой арга хэмжээг яагаад оруулж ирээгүй вэ. Эдийн засгийн оношийг зөв тодорхойлж, дэс дараатайгаар авах арга хэмжээгээ тодорхой ярихгүй, бичээгүй байна. Ерөнхий сайд яагаад орж ирэхгүй байна вэ.
М.Зоригт: Төрийн өмчит болон орон нутгийн өмчит олон компаниуд байдаг. Тэднийг энэ удаад нэг мөсөн хувьчлах боломж байхгүй юу. Мөн тансаг хэрэглээнээс бусад салбарт гэж тогтоолд тусгасан байна. Энэ тансаг хэрэглээ гэдэг нь юу гэсэн үг вэ, тайлбарлаж өгөөч. Хөрш орнуудтай эдийн засгийг хөгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал Бичигтийн боомтоор дамжуулан ямар арга хэмжээ төлөвлөж байна вэ
Н.Батбаяр: Бичигтээс-Хөөт-ОХУ руу гэсэн чиглэлээр төмөр зам барих гэж байна. Мөн энэ чиглэлд авто зам барих асуудлыг ярьж байна. Тансаг хэрэглээ гэдэг нь архи, тамхи, өндөр үнэтэй машиныг хэлж байна. Төрийн өмчийн компаниудыг хувьчлах, татан буулгах, хувийн компанийн зарчмаар ажиллаж чадахгүй бол татан буулгах нь зүйтэй гэдэг байр суурийг баримтлаж тусгасан.
Г.Уянга: Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын нэгт Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулна гэсэн нь Урт нэртэй хуулийн эсрэг схем байна гэж би хардаад байна. Үнэхээр тэгэх гэж байгаа бол энэ заалтыг би дэмжих боломжгүй. “Оюутолгой”-н 34 хувийг хувьчлах асуудал яригдаж байгаа гэсэн. Тиймээс энэ асуудлыг эсэргүүцэж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ийм арга хэрэглэхийг дэмжихгүй.
Д.Ганхуяг: Урт нэртэй хуульд өөрчлөлт орохгүй. Дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орж байгаа. Бид урьдчилж харалгүйгээр гол мөрөнтэй газруудад лиценз олгосон. Төрийн албан хаагчийн буруу ажиллагаанаас хайгуулын зөвшөөрөл өгсөн гээд олон асуудал үүсч буй. Үүн дээр хамтдаа шийдвэр гаргах ёстой. “Оюутолгойн” ХХК-ийн 34 хувийг зарах талаар яриагүй. Гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр үнэлэгддэг асуудлыг судалж үзье гэж тусгасан. Гэрээгээр болон Монгол Улсын хуульд заасан үүргээ биелүүлээд хийх байхаа гэж бодож байна.
Сү.Батболд: Эдийн засгийн хөгжлийн сайд урагшаа хойшоо гэж ярихгүй гэсэн мөртлөө л энэ сэдлийг өөрөө гаргаад байх юм. Өмнөх Засгийн газар халамжийг тараасан гэж та хэд хэдэн удаа дурьдлаа. Ер нь үүнийг та өөрөө хэр ойлгож явдаг хүн бэ. Эдийн засаг өсч байна, хоёр оронтой тоонд хүрчихлээ л гэнэ. Бидний үед өсөлтийн суурь тавигдсан энэ эзийн засаг цөөхөн хүнд хүрээд байна уу, эсвэл ард түмэнд тэр дундаж давхаргыг бий болгох тэр зорилт руу яваад байна уу. Хоёр нам хамтарч Засаг барьж байх үедээ энэ эдийн засгийн өсөлтийг айл бүрт наалдуулах зорилгоор монгол хүн бүрт 21 мянган төгрөгийг тараах шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрийн угшлыг хөөх юм бол анх хуүхдийн мөнгө нэртэйгээр Ардчилсан намаас гарч байсан шийдвэр юм шүү дээ.
Үүнийгээ бид хөгжуүлж явсаар Хүний хөгжил сан болгож байсан түүхтэй. Гэтэл эрхэм сайд та сая нэг гишүүний асуултад хариулахдаа Хүний хөгжил сангийн мөнгийг бдсгохын тулд өндөр хүүтэй зээл аваад 300 саяыг өгсөн гэж худлаа яриад эхэллээ. Энэ чинь нүүрсний урьдчилгаа төлбөрт л авсан мөнгө юм шүү дээ. Хүү нь арилжааны банкны хүүгийн дэргэд өндөр ч биш байсан.

С.Одонтуяа: Эдийн засаг эерэг сайн үзүүлэлт гарч байгааг ойлгож байна. Тэгэхээр бид эдийн засгаа эмчлэхийн тулд оношоо зөв тавьж, зөв эмчилгээ хийнэ. Манай эдийн засгийн нөхцөл байдал төрийн өөрийнх нь хариуцлагатай шууд хамааралтай. Хариуцлагагүй төр, хариуцлалагүй албан тушаалтан байвал дээшлэхгүй. Сүүлийн 10 жил дандаа торгоно, хаана гэсэн хууль батлагдсан байна. Өнөөдөр бид гацаанд орсон байгаа аж ахуй нэгжээ яах ёстой вэ. Уул уурхайн салбарт 2000 гаруй аж ахуй нэгж ажлаа хийж чадахгүй байна. Тиймээс энэ гацаанаас гарах хэрэгтэй байна. Ойрын үед энэ гацаанаас гаргах боломж байна уу, Төрийн хариуцлагыг дээшлүүлэх ямар хариуцлага тооцох вэ, хууль тогтоомжид төрийн хариуцлагыг тусгахгүй бол энэ заалтыг дэмжихгүй.
Н.Батбаяр:  Одонтуяа гишүүнтэй санал нэг байна. Тухайн асуудлыг зохицуулсан бус тухайн асуудалд оролцож байгаа төрийн эрх зүйг зохицуулсан. Бүх салбар дээр байгаа. Тиймээс цаашид хууль гардаг технологи, ажлын хэсэг, хоорондоо зөрчилдсөн байдалтай байна. Өнөөдөр Засгийн газар мөнгөө зарцуулж мэдэхгүй, хүнээ томилж чаддагүй эрх зүйн орчинтой болсон. Энэ бухнийг өөрчлөх хэрэгтэй. Энэ санааг оруулж ирсэн ч мөлгөрдүү байгаа. Хоёрдугаарт төрд итгэх итгэл баихгүй болсон. Төр өнөөдөр чанга бодлогоо зөөллөх ёстой. Тэр утгаар нь татвар, шалгалтыг багасгах, зөөллөх заалтуудыг оруулж ирсэн. Монгол өнөөдөр гурван толгойтой байгааг нэг толгойтой болгож, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Ажлаа хариуцаж чадахгүй болхариуцлага тооцдог механизм алга болсон гэдэгтэй санал нэг байна.

Ийнхүү Эдийн засгийн эрчимжүүлэх төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж УИХ-ын гиүддийн олонхи нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ч.УЛААН: ХУУЛИЙН ХУГАЦААНД ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ БОЛОВСРУУЛЖ ӨРГӨН БАРИНА
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат нараас 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэхэд үүссэн нөхцөл байдал, төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалагдсан “Самурай” бондын хөрөнгийн эх үүсвэр, түүний зарцуулалтын талаар тавьсан асуулгад хариулт өгсөн юм.

Сангийн яамнаас өгсөн хариуд “Манай улсын нийт экспортын 90 орчим хувь, төсвийн орлогын 20 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт эзэлдэг бөгөөд гадаад зах зээлийн таагүй нөлөөллөөс эдгээр бүтээгдэхүүнээс төсөв төвлөрөх орлого шууд хамаарч байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зүгээс цаашид дотоодын нүүрсний зах зээлийг эн тэргүүнд бодлогоор дэмжихээр байгаа болон нүүрс нийлүүлэгч улсуудын хооронд өрсөлдөөн их байгаа нь манай улсаас тус улсад экспортлох нүүрсний үнийн өрсөлдөх чадварыг улам бүр сулруулснаар нүурсний экспорт 2.1 сая тонноор төлөвлөснөөр доогуур гарлаа. Мөн бид хуулийн хугацаанд Төсвийн тодотголыг боловсруулж өргөн барих болно. Төсвийг буруу тооцсонтой холбоотойгоор хариуцлага ярьсан зүйл алга. Бидний төсөөлснөөс өөр байдал үүссэн. Оны эцэст гарсан энэ нөхцлийг бид нарийн тооцох боломж байгаагүй” хэмээн шалтгаанаа тайлбарласан юм.

Мөн энэ үеэр “Чалко”-той хийсэн гэрээг цуцлсан уу гэх асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Чалко”-той хийсэн гэрээг цуцалсан зүйл байхгүй. Нарийн мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой”  компаниас тодруулах нь зүйтэй. Үнэ нь унасан учраас 2013 оны эхний улиралд нүүрсний компаниуд нүүрсээ экспортлож чадаагүй. Харин гэрээнд өөрчлөлт оруулсан нь “Эрдэнэс Тавантолгой”-гоос шууд ачсан нүүрсийг нь хилээр гаргадаг, замд нь буулгаж ачдаг байсныг болиулсан. Ингэснээр тээврийн зардал нь кг тутамд 7-8 ам.доллараар хэмнэгдсэн. Зүүн Цанхи Баруун Цанхийн нүүрсийг ялгаатай үнээр худалдсан нь Чалкотой байгуулсан гэрээтэй холбоотой” гэв. Ийнхүү чуулганы ирц хангалтгүй байсан учир үлдсэн гурван асуудлыг энэ долоо хоногийн дөрөв дэх өдөрт шилжүүлсэн юм.

 

 

 

Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL: http://www.fact.mn/165499.html

Сэтгэгдэл бичих