Татварын хөнгөлөлтөд хамрагдахыг хүссэн иргэд 16 мянгаар нэмэгджээ

татварЭнэ онд урьдчилсан байдлаар 66 мянган хүн татварын хөнгөлөлтөд хамрагджээ. Энэ нь өнгөрсөн жилээс 16 мянгаар өссөн үзүүлэлт аж. Учир нь өнгөрсөн онд найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдож эхэлсэн болон иргэдийн хуулийн мэдлэг дээшилж, татвараа идэвхтэй төлдөг болсон зэрэгтэй холбоотойгоор ийнхүү өссөн байна. Тиймээс татварын буцаан олголтын мөнгө төсөвлөснөөсөө хэтрэхээр байгаа тул төсөвт нэмэлт тодотгол хийх шаардлага тулгараад байгаа гэнэ.

Орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлтийн материалыг энэ оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл Дүүрэг, орон нутгийн татварын хэлтсүүд хүлээн авсан. Ингээд эхний ээлжийн буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-25-ныг хүртэлх хүлээн авсан матеарилуудыг хянаад Төрийн сан руу явуулжээ. Эхний ээлжинд нийтдээ 8700 хүний материал Төрийн санд очсон бол 8500 хүний татварын буцаан олголтын мөнгө дансандаа орсон байна. Харин 223 хүний данс зөрсөн тул залруулгахийлгэхээр буцаажээ.

Харин II ээлжийн буюу нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд дүүргүүдэд ирсэн материалыг Нийслэлийн Татварын газарт, орон нутгийн иргэдийнхийг тухайн аймгийн татварын хэлтсүүд дээр хүлээн авч, давтан хяналтын ажил үргэлжилж байгааг албаны хүн хэлж байна.

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих