Азийн нэг тэрбум 600 сая хүн нэн ядуу болоход ойрхон байна

азиЯдуучуудын тоогоороо Ази тив тэргүүлж байна. Судалгаагаар тус тивд нэг тэрбум 600 сая хүн нэн ядуусын эгнээнд ороход тун ойрхон байна гэж Азийн хөгжлийн банк мэдэгдэв.

Тус банкны гаргасан “Стратеги-2020″ тайлангаас үзвэл эдгээ Азид одөрт хоёр доллароос бага орлоготой амьдардаг тэрбум 600 сая хүн байгаа аж. Тэд ажилгүйдэл, эрүүл мэнд, эдийн засгийн хямрал гамшгийн улмаас нэн ядуу давхарга руу орох эрсдэлтэй гэж Азийн хөгжлийн банк дүгнэж байгаа юм. Тэр хүмүүст хүнсний үнийн өсөлт хамгийн хүндээр тусах бөгөөд орлогынхоо талаас илүү хувийг хүнсэндээ зарцуулах нь маш том цохилт болох аж. Судалгаагаар дэлхийн нэн ядуу хүмүүсийн 60 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт оршин суудаг ба нэмж тус бүх нутгийн 733 сая хүн нэн ядуу давхаргад шилжин өдөрт дунджаар 1,25 доллароор амиа зогоадог болно гэж Азийн хөгжлийн банк мэдээллээ.

 

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих