Иргэний нийгмийн байгууллага гэмт хэрэгтнийг хаацайлж байна

1photo_72097-pic510-510x340-28661Аливаа улс оронд ардчилал, хүний эрхийг хамгаалах сан, нргэний нийгмийн байгууллагууд олноороо бий. Гэхдээ тэдгээр байгууллагуудаас зорилт, зорилгынхоо дагуу ажилладаггүй нь цөөнгүй. Тэр тусмаа пост коммунист орнуудад үйл ажиллагаа явуулж байгаа ийм төрлийн байгууллагууд бодлого, шийдвэр гаргагчдад нөлөөлөх, лообий хийх зэргээр ажилладаг байна. Ихэнх нь гадны улс орны болон хэн нэгэн улстөрчийн санхүүжилтээр ажилладаг байгууллагууд байдаг. Ийм сангуудын нэг бол “Нээлттэй ярилцлага” сан юм. Улс төр судлаачдын үзэж байгаагаар Польшийн улстөрчид “Нээлттэй ярилцлага” сангийн нөлөөнд орчихсон бололтой.

Тус сангийн зорилго бол хэд хэдэн улс орны банк, санхүүгийн байгууллагаас нийтдээ зургаан тэрбум ам.доллар луйвардсан Казахстаны зартай гэмт хэрэгтэн Мухтар Аблязовыг олон улсын шүүхийн хараа хяналтаас мулталж авахад чиглэгдсэн хэмээн буруушааж байна. “Нээлттэй ярилцлага” сан нь Казахстаны төр засгийг болон шүүх засаглалыг ихээхэн шүүмжилдэг.

Сангийн зүгээс Мухтар Аблязовыг хайцаалж байгаа нь олон улсын судлаач, шинжээчдийн дунд маргааныг бий болгоод байгаа юм. Энэ сангийн ерөнхийлөгч Людмила Козловская нь Мухтар Аблязовтой ямар нэгэн холбоотой гэдгээ үгүйсгэдэг. Гэвч сангийн үйл ажиллагааг ганц хүнд үйлчилдэг, захиалгаар ажилладаг гэдгийг олон улсын шинжээчид нотолдог. Мухтар Аблязов хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, олон төрлийн сангуудыг ивээн тэтгэдэг чамгүй их хөрөнгөтэй хүн. Иймээс түүнийг хайцаалж хамгаалж байгааг ойлгоход амархан байгаа юм.

Мухтар Аблязовын гэмт үйлдлүүд хэд хэдэн шүүхээр батлагдсан. Англи улс түүнийг гэмт хэрэгтэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч зугтах боломжийг олгосон байдаг. Магадгүй улс төрийн оргонол өгчихөөд эргээд шоронд суулгахаас зайлсхийсэн байж болох талтай. Ер нь Мухтар Аблязовтой холбоотой үйл явдал ардчилсан бусаар явагдаад байдаг. Түүний завшсан зургаан тэрбум ам.доллараас болж Англи, Франц Украин, ОХУ болон Казахстаны банкууд чамгүй хохирсон. Францууд томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулж түунийг баривчилсан юм. Яг энэ үеэр өнөөх “Нээлттэй ярилцлага” сангаас эсэргүүцэл илэрхийлэв. Энэ сан Мухтар Аблязовтой холбоотой аливаа асуудал бүхэнд бамбай болж, өмгөөлж байдаг. Үйл ажиллагаагаа тэр чигээр нь олон улсад эрэн сурвалжлагдсан, хэд хэдэн улсын шүүхээр ял сонссон хүний төлөө зориулж байгаа нь шинжээчдийн гайхшралыг төрүүлж байгаа юм.

2010 онд Казахстан улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэхээр болоход “Нээлттэй ярилцдага” сангаас олон улсын байгууллагуудад баримт материал илгээж байв. Уг материалд Мухтар Аблязов болон түүний нам болох “Алга” намыг өмгөөлж, эрх баригчдыг муулсан байжээ. Өөрөөр хэлбэл, Мухтар Аблязовыгулс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн, улс орондоо хавчигдсан гэх мэтээр дурьджээ. Гэхдээ энэ үйлдэл амжилт олоогүй юм. Мухтар Аблязовын гэмт хэргээс мултрахын тулд бүрдүүлж буй имиж нь сөрөг хүчний төлөөлөл, эрх баригчдад хавчигдсан улстөрч юм. Ийм имиж бүрдүүлэхэд иргэний нийгмийн байгууллага, сангуудхэрэг болох нь зайлшгүй. Тиймээс тэрбээр “Нээлттэй ярилцдага” санг байгуулж далдаар санхүүжүүлдэг ажээ. Сангийн дүрэм ёсоор бол мэдээж ардчилал, шударга ёсны төлөө, сайн сайхан үйлсийг дэмжигч байх ёстой. Дүрмэндээ эзэрхэг том улс гүрний нийгмийг иргэний чөлөөт ардчиллын замруу оруулахад мэдээлэл соёлын харилцааг бий болгоно гэж заасан байдаг ажээ. Харин үнэн чанартаа бол М Аблязовын хувьд олон улсын шүүх, гадаад улс орны дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцох түлхүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. 2013 онд энэ сангийн ажилтнууд Украины 300 мянган хүнд эсэргүүцдийн үйл ажиллагаа эхлүүлэх талаар өргөн хэмжээний “гэгээрүүлэх” үйл ажиллагаа зохион байгуулсан байдаг.

Мөн “Нээлттэй ярилцлага” сан бослогод оролцож байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор Полыпийн Сейм /парламент/-ийн олон депутатуудыг Украин руу аялах айлчлал зохион байгуулж баижээ. Гэхдээ энэ үйл ажиллагаа ардчиллын үйл хэрэг гэхээсээ илүүтэйгээр хууль ёсны төр засгийг түлхэн унагаж, үзэл суртлаар өөр хүмүүсийг дайсны эгнээнд оруулж тооцоо хийхийг уриалж байсан юм.

Энэ сангийн ажилтан Томаш Чувара Украины үйл явдалд “Нээлттэй ярилцлага” сан оролцсон гэдгийг батлаж ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр, “Бид эхлээд ажиглагчаар оролцож дараа нь хамтран дэмжигч байдлаар, эцэст нь хүний эрхийг хамгаалж тэмцсэн ба одоо тодорхой зүйлээр тусламж дэмжлэг үзүүлж байна” гэсэн байна. Хэдийгээр ардчилал, хүний эрхийг дээдлэж, хамгаалах талаар ярьдаг ч өөрийн үнэн нүүр царайг харуулах болсоор удаж байгааг шинжээчид анхааруулсаар байгаа юм. Олон улсын ишнжээчдийн үзэж байгаагаар тус сангийн зүгээс Украины үйл хэрэгт оролцож байгаа жинхэнэ зорилго нь хувийн шинж чанартай гэнэ. Учир нь дээр дурьдагдсан Мухтар Аблязовыг албадан гаргах хүсэлтээ гаргасан гурван орны нэг Украин улс учраас өөрсөддөө ашигтай байдлыг үүсгэх сонирхолтой байгаа ажээ.

Украины шинэ Засгийн газар Мухтар Аблязовын хэргийг дахин харж үзэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Хэдийгээр түүний хэрэгт ОХУ голлон байр сууриа илэрхийлж байсан ч Украины үүрэг оролцоо чухал байсан юм. Украины шинэ Засгийн газар сонирхлоо илэрхийлсэний дараа Францын тал ОХУ-д хүлээлгэн өгөх шийдвэрээ эргэн харахаар болжээ. Ингэснээр М Аблязовыг ОХУ болон барууны улс орнуудын дундах наймааны хэрэгсэл болгох хандлага харагдаж эхэлжээ. Нөхцөл байдал ийнхүү эргэснийг ашиглаж “Нээлттэй ярилцлага” сан Мухтар Аблязовыг гэмт хэрэгтэн гэсэн шийдвэр шударга бус, хилс хэрэг хэмээн зарлалаа.

Х.БАТ-АМГАЛАН /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих