Иргэд хууль зөрчин загасчилж байна

Загасчид хууль зөрчиж байна Загас агнуурын хуулиар зөвшөөрөгдсөн хугацаа хараахан эхлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглодог.

Тэгвэл худалдааны томоохон төвүүдэд шинэхэн барьсан загас олон байгаагаар хууль бусаар загасчлагчид ажилдаа хэдийнээ гарсныг мэдэж болно. Загасны үржлийн үеийг нь амдаж олноор барьсаар байгааг мэргэжлийнхэн анхааралдаа авах цаг болжээ. Фэйсбүүкийн загасчлах спортын группт эдгээр хууль бус загасчдыг баримтжуулсан байна. Тэнд өгүүлснээр ХУД-ийн нутаг дэвсгэрт хууль бусаар загас агнагчид олноор байгаа бол Меркури худалдааны төвд шинэхэн загаснууд худалдаалагдаж байгаа ажээ.

Загасчлах спорт группт дараах зургууд орсон байна.

Меркури худалдааны төвд борлуулагдаж буй шинэ загаснууд:

ХУД-т загасчилж буй иргэд:


URL:

Сэтгэгдэл бичих