Гайхамшиг хажууханд байна
Эрдэмтэд жил бүр хэдэн зуун төрлийн амьтан, ургамал, мөөг, бактерийг шинээр илрүүлдэг байна. Тэдгээрийн заримыг нь харвал манай дэлхийд үнэхээр байдаг гэдэгт эргэлзмээр сонин төрхтэй аж. Төрөл зүйлүүдийг судлах олон улсын хүрээлэнгээс сүүлийн хэдэн жилд нээн илрүүлсэн шинэ төрлүүдийг танилцуулжээ.
1. Гахайн шарсан махыг санагдуулам энэ загасыг Halieutichthys intermedius гэж нэрлэсэн бөгөөд Мексикийн булангаас олсон аж. Энэ далайд 2010 онд их хэмжээний газрын тос асгарсан билээ. Доорх загасыг газрын тос тогтсон хэсгээс олжээ.
2. Мадагаскараас олсон Caerostris darwini хэмээх аалз шүлсээрээ 2.8 м2 хэмжээтэй тор нэхдэг гэнэ.
3. Энэ бол нүд биш шүү. Tyrannobdella rex хэмээх хануур хорхой юм.
4. Царцаа шиг харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ Saltoblattella montistabularis нэртэй дэвхрэг жоом. Эрдэмтэд өнөөдрийг хүртэл энэ төрлийн жоомыг Юрийн галавын үед устсанд тооцдог байжээ.
5. Ногоон өнгөнд гэрэлтдэг Mycena luxaeterna мөөг.
6. Halomonas titanicae гэх эдгээр бактери нь төмрийн исэл буюу зэвээр тэжээгддэг аж. Энэ бичил биетүүдийг “Титаник” хөлөг онгоцны сэгээс олжээ. Тэд удахгүй хөлөг онгоцыг бүхэлд нь “идэж” дуусгана гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
7. Glomeremus orchidophilus гэх энэ цох Angraecum cadetii төрлийн цахирмаа цэцэгт тоос хүртээдэг цорын ганц амьтан аж.
8. Philantomba walteri хэмээх энэ зээрийг эрдэмтэд анх Баруун Африкийн нэгэн махны захаас олж илрүүлжээ.
9. Psathyrella aquatica нь одоогоор илрүүлсэн бүх мөөгний төрлүүдээс усан дотор амьдардаг цорын ганц төрөл нь аж.
10. Varanus bitatawa төрлийн энэ гүрвэл маш том хэмжээтэй, 10 орчим кг жинтэй бөгөөд модон дээр амьдардаг байна.
URL: