Хар жагсаалтад орсон Ц.Батбаярын дүү АН-д элсэх гэнэ
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үндэсний үйлдвэрлэгч гэгдэх “Авзагатрейд” компаний захирал, гавъяат барилгачин П.Мэндбаяр 500 ажилчдаа дагуулан АН-д элсэж “хүчээ өгсөн”. Гавъяат барилгачны энэхүү гэнэтийн шийдвэр нь улстөр, бизнесийг хослуулсан холын хараат бодол гэж байсан нь мэдээж.
МАН засаг барьж байхад тухайн үеийн том том сургуулийн тендерийг шулуухан авчихдаг байсан нь шинэ засгийн нүүрэн дээр байхгүй болсон. Түүгээр ч үл барам Сүхбаатар дүүргийн 5-р хороонд барьж байгаа барилгийг нь хотын Баатар мээр нураах обьектийн жагсаалтанд оруулсан нь цаг алдалгүй улс төрийн сонголт хийх болсныг сануулсан. Өдгөө АН-ын гишүүн болсон П.Мэндбаяр ардчиллын “халдварыг” нутгийн бизнесмэнүүддээ тарааж эхэлжээ.
Бүр МАН-ын том улстөрч Ц.Батбаярын дүүд “халдаагаад” авсан гэнэ. Эрхэм гишүүний дүү Ц.Бат-Эрдэнэ 22-ын товчооны замын ажлыг аваад “гурилдсаар” байгаад гуравдахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа. Хотоос бүх санхүүжилт болох 7 гаруй тэрбум төгрөгийг нь аль хэдийн авчихсан ч “Бэрх зараа” компаний “бэрх бас дуусдаггүй зам” гээд аль хэдийн алдаршсан. Үүнээсээ болоод хотын захиргаанаас гаргасан хар жагсаалтад орсон. Одоо нэрээ цэвэрлэхийн тулд тул улстөрийн сонголтоор асуудлыг шийддэг “Авзагатрейд”-ын замаар явахаар шийдсэн гэнэ.
Ц.Батбаяр гишүүний дүү АН-д элсэж магадгүй тухай яриа нэгэнт гарчихаж. Магадгүй П.Мэндбаяр ах нь зөвлөсөн байж ч болох юм. Тэрээр засгийн эрх барьж байгаа намд элсээд барилгаа нураалгалгүй авч үлдсэн бол нутгийн ахыг үлгэр дууриалыг дагахад хар жагсаалтаас нэрээ хасуулж магад гэнэ.
NUUTS.MN
URL: