Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг хэлэлцүүлэг болов

5“Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг” кино хэлэлцүүлэг “Shonkhor tower”-т болсон юм. Тус хэлэлцүүлгийг “Ардчилсан хүчний холбоо” ТББ-ын дэргэдэх “Эрүүл мэндийн клуб”-ээс санаачлан зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүд, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцох бөгөөд хэлэлцүүлгийн өмнө бодит түүхээс сэдэвлэсэн БНСУ-ын “Хүсэл” киног үзүүлэх аж.

Сүүлийн үед олон нийтийн санааг зовоон нийгэмд бодитоор түгшүүрийн харанга дэлдээд эхэлсэн гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртөх байдлыг бууруулахад тус хэлэлцүүлэг тодорхой ач холбогдол оршиж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих