Энэтхэг маягийн гурав дахь хүйстэн
Энэтхэгийн Дээд шүүхийн шийдвэрээр трансжендер буюу өөрийгөө эмэгтэй хүн гэж бодон эмэгтэй байдлаар биеэ авч явдаг, хувцасладаг эрэгтэйчүүд ба яг адил эмэгтэйчүүдийг гурав дахь хүйстэн гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Ингэснээр тэд хүйсээ паспорт дээрээ тэмдэглэхээр эрхтэй болсон төдийгүй хөдөлмөрийн бэрхшээлтэй бусад иргэдийн хүртдэг элдэв тэтгэлэг, хөнгөлөлт, халамжийг авах боломжтой болжээ.
Энэтхэгт ийм гурав дахь хүйсний хүмүүс гэнэт бий болсон нь хэдэн мянган жилийн түүхтэй. Тэднийг хижра эсвэл аравани гэж нэрлэдэг. Тэд өдийг хүртэл нийгмийн ямар ч эрхгүй, хамгийн зожиг дарлагдсан давхрага байсаар ирсэн бөгөөд гуйлга гуйх, биеэ үнэлэх замаар гол зогоосоор иржээ.
URL: