Монгол ардын эмчилгээний жор
Биед хатиг гарвал хус модны үнс түрхэх буюу сонгино, сармис галд шатаагаад хатиг гарсан газартаа түрхвэл сайн эдгэрдэг.
Хоолны хордолгоос болж биеэр юм туурвал хус модны бор холтос, шар цэцэг, нохойн хушуу гурвыг тэнцүү холиж нүдээд 250 грамм буцалсан усанд 3 халбага хийж өдөрт 3 удаа уувал эдгэрнэ.
Хамуунд модны үнсийг морины шээсээр зуурч мөн тэмээний хөх хоргол, адууны шар хомоолоор арьсаа үрвэл эдгэрнэ.
Нойргүйдэлд 7 ширхэг сонгины үндэсийг чанаж уух буюу хөлийн уландаа түрхээд унтвал сайн.
Үс унавал цагаан морины шээсээр олон дахин угаавал унах нь зогсож үс ургана.
Тархи нь хөдөлсөн хүнийг тэгш суулгаагаад толгой дээр нь хүйтэн ус асгах, хөлийн улыг нь зөөлөн тогших зэрэг олон аргаар эмчилж болдог.
Нүд халуун оргиж, бүрэлзэх, улайвал цэвэр хужирыг бага хийвэл сайн болно. Цагаа унасан нүдэнд өөрийн ядам хурууны цусыг дусаавал сайн болно.
Хамрын цус тогтохгүй бол 2 эрхий хурууны угаар бооно.
URL: