Х.Баттулгыг хамгаалахаар МоАХ-ны ахмад партизанууд, гишүүд дэмжигчид нэгджээ

1398645770_10298881_635666899848476_5374330869243946352_nАН-ын гишүүд дэмжигчид УИХ-аар хэлэлцэж байгаа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ илгээх болсон байна. Өөрөөр хэлбэл, тэрхүү санал, хүсэлтэд ““Давхар дээл”-ийг одоо тайлах нь буруу. Хэрэв энэ хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлбэл, улс оронд тогтворгүй байдал үүсч, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрыг тогтвортой байлгаж, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэдгийг иргэд, АН-ын гишүүд дэмжигчид дурьджээ. Мөн хэрэв Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл АН 1996-2000 оны хар түүхийг дахин давтах болно гэдгийг ч анхааруулжээ. Тиймээс намынхаа бодлогын эсрэг кноп дарсан дөрвөн гишүүнд дүрмийн дагуу хатуу хариуцлага тооцохыг ч шаардаж байгаа гэнэ.

Үүний зэрэгцээ ардчилал нэрийг гутаан доромжилж, фашист маягийн үйл ажиллагаа явуулж байгаа намын удирдлагуудынхаа эсрэг АН-ын жирийн гишүүдээс “Ардчиллаа хамгаалах хөдөлгөөн”-ийг байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн  талаар эх сурвалж мэдээлж байгаа юм. Харин тус хөдөлгөөнд Баянхонгор, Сүхбаатар аймаг болон Баянзүрх дүүргийн иргэд идэвхтэй нэгдэж, тойргоосоо сонгогдсон гишүүдээ хамгаалахаар болжээ. Мөн МоАХ-ны ахмад партизанууд, гишүүд дэмжигчид энэ хөдөлгөөнд оролцож эхлэсэн сурагтай.

Б.БӨРТЭ


URL:

Сэтгэгдэл бичих