ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ гэж хэн бэ?
Ийнхүү “давхар дээл”-ийг тайлах ёстой гэж саналаа өгсөн Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан нарын хувь заяа тун бүрхэг болсон тухай хэвлэлүүд шуугиж байсан. Ажиглагчдын үзэж байгаагаар бол энэ дөрвөн эрхмийг АН-аас хөөвөл АН нам биш болно. Хамгийн их ардчилал ярьдаг мөртлөө “давхар дээл”-ээ тайлах ёстой гэж саналаа өгсөн гишүүдээ хөөвөл АН жинхэнэ дарангуйлагч хүчин болж хувирна гэж үзэж байна.
Тэгээд ч АН дотор Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан гэсэн “эсэргүү дөрөв”-өө гаргаж байж л цэвэрших ёстой гэж үздэг цөөнгүй эрхэмүүд байгаа мэдээлэл илэрч байсан. Тодруулбал тэд цаашдаа ч гэсэн энэ дөрөв намын эсрэг санал өгсөөр байх болно гэж тэд үзэж байгаа аж.
Намын бүлгийн дуулиант мэдээллийн дараа АН-ынхан хэд гурваараа хуралдаж улс төрийн шийдлийг хайж эхэлсэн
Тэгвэл нгөрсөн Бямба гаригт тус намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг ардчилсан намаас хөөх шийдвэр гаргасан байна. Гэхдээ түүнд ямар үндэслэлээр ийм хариуцлага оноох болсон тодорхойгүй байна. Хяналтын ерөнхий хорооны дараах шийдвэрийг ирэх долоо хоногт Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд зөв гэж үзвэл намын дарга Н.Алтанхуягт шийдвэрийг илгээж Н.Алтанхуяг шийдвэрээ гаргах ажээ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа нь жагсаалтаар УИХ-д сонгогдсон билээ. Харин давхар дээлийг тайлах нь зүйтэй гэж санал өгсөн Х.Баттулга, М.Зоригт, н.Батзандан нарын гишүүд тойрогт нэр дэвшиж сонгогдсон юм.
АН-ын 2012 оны УИХ-ын сонгуульд жагсаалтад Р.Бурмаагийн ард ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ жагсаж байсан билээ.
2012 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтад нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүдийг эргэн санавал:
1. Н.Алтанхуяг
2. З.Энхболд
3. Х.Тэмүүжин
4. Ч.Сайханбилэг
5. Д.Эрдэнэбат
6. Ш.Түвдэндорж
7. Р.Бурмаа
8. Ц.Баярсайхан
9. Р.Гончигдорж
10. М.Батчимэг
11. Б.Мэдрээ
12. Л.Гансүх
13. Б.Ургамалцэцэг
14. А.Гансүх
15. Г.Байгальмаа
16. П.Ганхуяг
17. Х.Батырбек
18. Р.Эрдэнэбүрэн
19. З.Нарантуяа
20. Ж.Батболд
21. С.Сувдаа
22. Л.Пүрэвсүрэн
23. Ц.Энхтуяа
24. Б.Баттүвшин
25. Д.Үүрийнтуяа
26. Б.Батбилэг
27. Ц.Оюундарь
28. Б.Ариунболд
Цаг
URL: