Бэлгийн хүчирхийллийн асуудлыг сайтар шийдвэрлэхийг уриалав
Энэ сарын 25-нд, БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ван Минь, зэвсэгт мөргөлдөөнд эгэл иргэдэд чиглэсэн ямарваа хүчирхийллийн ажиллагааг Хятад улс буруушааж, хатуу эсэргүүцэж байна. Мөргөлдөөний явцад бэлгийн хүчирхийлэл буй болох эх үүсвэрийн асуудлыг сайтар шийдвэрлэхийг уриалав.
Мөн өдөр Ван Минь, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүйн асуудлаар зохиосон нээлттэй шүүмжлэл дээр үг хэлж, одоогийн байдлаар эмэгтэйчүүд зэрэг эмзэг давхарга зэвсэгт мөргөлдөөний гол хохирогч байсаар байна. Мөргөлдөгч талууд бэлгийн хүчирхийллийг дайны арга барил болгох асуудал байсаар байна гэжээ.
Тэрээр, Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүх талаар хэрэгжүүлэхийг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд олон улсын хүмүүнлэгийн хууль, олон улсын хууль дүрмийг сахиж, бэлгийн хүчирхийллийн ажиллагааг даруй зогсоож, бодит арга хэмжээ авч хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг эмзэг давхаргын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалахыг талуудаас шаардаж байна гэжээ.
\Урьхан\
china radio
URL: