Элбэгүүд Үлдэхүү? Нүүх үү!!!

Бид тэнгэр заяат, онцгой үндэстэн эсвэл хүн төрлөхтний эх өлгий орон болох гэж маргадаг.  Тиймдээ ч Монгол нутгаас хүн төрлөхтний өвөг дээдэс үүсэн дэлхийгээр тархсан талаар бид шуугих дуртай.  Харин антрополокчид хүн төрлөхтөнийг хэд хэдэн бүс нутгаас үүсэлтэй байх эсвэл өнөөдрийн хөгжил дорой Африк тивээс гаралтайг архелогийн олдвор дээр тулгуурлан баталдаг.

Хамгийн сонирхолтой нь энэ бүх шинжлэх ухаанч маргаанаас бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүн төрлөхтөн нүүдлийн шувуу шиг өөрт нь таатай, аюулгүй газар нутагруу нүүж сууршиж иржээ.

2013 оны дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор Монгол овогтой Улаанбаатар нэрлэгдэв.  Улаанбаатарын агаарын бохирдол  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс 10 дахин их байна.  Хүлээн зөвшөөрсөн хэмжээ гэдэг нь хүн амьдрахад тэсэж чадах агаарт агуулагдах хор юм.

Агаарын бохирдолоос шалтгаалсан болон шалтгаалаагүй ус, хөрсний бохирдол биднийг дараагийн аюул руу хөтөлсөөр.  Тэнгэр заяат нүүдэлчин ард түмэн, нүүдэлч соёл – байгалын сайхан бүс нутаг, бэлчээрийг талхалж хаячихаад өөр газар луу юу ч болоогүй мэт нүүдэг аминч соёл -  Одоо эх орноо бохирдуулж, бузарлаж байгаад гадагшаа амьдрахаар оддог чинээлэг хэдэн нүүдэлчид болон хувираад байна.

Бидний хэд нь эрүүл аюулгүй, хөгжилтэй улс руу нүүх боломжтой вэ? Хүн амын 80 аас дээш хувь орлогын доогуур төвшинд амьдардаг, Америк болон Солонгосын виз авах гэж гэр бүлээрээ оочирлодог бид тийшээ нүүж чадахуу?

Бидний багахан баяжсан тэр хэсэг (МАНАН, Шудрага МАНАН эсвэл Ухаалаг МАНАН) болон тэдний үр удам эрүүл аюулгүй тэр газарт амьдрах боломжтой. Бусад үлдсэн ардчилсан төрийн олонхи сонгогчид маань бохирдсон, түүндээ мансуурсан орчинд хаягдах болоод байна.

Тиймээс өнөөдөр бид олонх байгаа энэ үедээ энэ бүхний эсрэг эрүүлээр тэмцэх, шинэчлэлийг хамгаалж зогсох болон бидний төлөөлөл болсон тэр хэсэгийг шахан шаардах хэрэгтэй байна.  Олонхи нь ялдаг ардчилсан нийгэмд амьдарч байгаад итгэдэг бол.

Монголын онцлогийн тухай ярьдаг эх оронч, үндэсэрхэг ахан дүүсдээ хэлхэд: Нэгт, та нарынхаа Монголын төлөөх сэтгэлд баярлаж байна.  Харин хоёрт, өөрийгөө бас өнөөдрийг хараад дэлхийг төсөөлөхөө болиочоо гэж хэлмээр байна. Монголын ирээдүй бол зөвхөн 3 сая Mонгол хүний эсвэл хоёр хөршөөсөө л хамаарсан 20 дугаар зууны ирээдүй биш.

Дэлхий сөнөж байгаа Холливудын кино үзэх дуртай бид өнөөдөр бидний хүрээлэн байгаа орчин сөнөж, хордож байгааг анзаарахгүй явж байна. Харин дэлхийн бүх хүчтэй улс гүрэн, тэдний удирдагчид энд анхааралаа хандуулаад ирээдүйн улс төр, эдийн засгийн бодлогоо тодорхойлж байна.

Заяа нь хаясан бид, дэлхий өдрөөс өдөрт татгалзаж байгаа цөмийн энерги болон нүүрс, түүнээс бий болох түлшний талаар ярьж өөрсдийнхөө баялагийг гадагшаа хямд үнээр шахсаар.  Ингэж явбал бид хөгжлийг гүйцэхгүй.  Харин хоцрогдол, хэт эх оронч, хаалттай байдал нөмөрч авна.

Дэлхий хаашаа алхаж байгааг хар.  2012 онд Обамагийн хүү Барак хэлэв… Обама хувь хүнийхээ хувьд биш харин АНУ нэрийн өмнөөс хэлсэн юм.  “Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн цагаачид өөрсдийнхөө мөрөөдлийг энэ газар шороон дээр бүтээж байсан.  Мянга мянган авьяслаг сор болсон цагаачид “Америк Мөрөөдөлд” итгэж энд ирж энэ хүчирхэг улсыг бүтээсэн.  Харин өнөөдөр бид хүн төрлөхтөнд эрүүл аюулгүй орчиныг амлаж байна.  Тэд эрүүл аюулгүй орчинд амьдрах гэж АНУ-ыг зорих болно” гэж хэлэв.

Обама олонд таалагдах гэж үг хэлчихээд чимээгүй болдог Монгол улс төрч биш болохоороо хууль санаачилж бас санаачилсан хуулиа батлав.  Хүнд тээврийн хэрэгсэл болон суудлын тэрэг үйлдвэрлэгчидийг агаар бохирдуулагч бодис ялгаруулахыг багасгах үүрэг өгөв.  2016 он гэхэд шинээр суудлын тэрэг үйлдвэрлэгчид 35.5 майл газарт нэг галлон шатахуун хэрэглэх авто тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхийг шаардав.  Чадахгүй бол нэг ч үйлдвэрлэгч бараагаа Америкын зах зээлд гаргахгүй гэв.

Хүнд төрлийн тээврийн хэрэгсэлүүдийг мөн л энэ байдлаар шахав. Америкын монголчууд тракны гэх бизнес өргөн эрхлэх болсон. Тэд Обамаагийн энэ хуулиас болоод зайлшгүй шинэ трак авах эсвэл шинэ трактай тэнцэх агаар бохирдолоос сэргийлэх багаж суурьлуулах хэрэгтэй болсон.

Бидэнд бол инээдтэй санагдах нэг хуулийн төсөл яригдаж байна.  АНУ –ын засгийн газар үхэрийн аж ахуйг хуульчлах талаар төлөвлөж эхлэв.  Учир нь үхэрээс ялгарах 5.5 сая митер метаны хий нь (хэвэгч амьтнаас ялгарах метаны хий нийт агаарт ялгарах метаны хийний 20% ийг эзэлж байна)  агаар бохирдуулагч үндсэн бодис тул энэ төрлийн хэрэгцээг хязгаарлана гэв.  Бид Ардчилалын буянаар 30 сая малтай, гэтэл харин улам л цөлжсөн нутагтай болсон.  Баярлах болоогүй бид бас алдаж байгаа шүү!!!

Дэлхйи даяар энеригийн өөр эх сурвалжуудыг өргөнөөр хэрэглэх төсөл бодлого хүчтэй яригдаж байна.  Өнөөдөр газрын гүнрүү 200 төрлийн байгальд аюулгүй бодисын нийлмэлтэй ус шахах байдлаар гаргаж авч байгаа байгалын хий Америкыг энеригийн дутагдалаас аврах гарц болоод байна. Үүнээс гадна ус, салхи болон нарны эрчим хүчний үйлдвэрлэлийг хүчтэй дэмжих болов.

Харин бидний гол түүхий эд худалдан авагч Хятад улс юу төлөвлөж байна. Бээжингийн оролцоо үйл ажиллагаа явуулдаг түүхий нүүрс хэрэглэдэг бүх аж ахуй нэгжийг 2014 оны сүүл гэхэд хаах эсвэл байгалын хийгээр солино гэв.  Хичнээн алдагдал хүлээх ч түүхий нүүрсний хэрэглээг багасгах тухай болон цэвэр энеригийг дэмжих талаар алдарт 5 жилийн төлөвлөгөөндөө тунхаглав.  Агаарын бохирдолыг бууруулахад хүчтэй төрөөс илүү бие даасан орон нутгийн тогтолцоо амжилттай хэрэгждэг гэдэгийг ойлгосон Маогийн хүүхдүүд орон нутагт асуудлыг шийдэх хүчийг өгч байна.  Харин бид Авилгалтай Тэмцэх Газар шигээ өөрийнхөө бөөрөндөө наасан Үндэсний Хороо нэртэй хийсэн ажилгүй хэдэн даргатай болов.

Дэлхий дээр хамгийн олон цөмийн цахилгаан станцтай Франц, Америк улсуудад олон нийтийн зүгээс цөмийн хэрэглээг эсэргүйцэх хандлага нэмэгдсэн.  Үүнээс үүдэлтэй Обамагийн засгийн газар шинээр барих цөмийн цахилгаан станцуудад эдийн засгийн хориг арга хэмжээ авч байна.  Дэлхий дээр байгаа цөмийн цахилгаан станцийн 1 хүрэхгүй хувь нь сүүрэхэд өнөөдөр ямар их гамшиг авчирсаныг дэлхий мартаагүй байхад бид мөрөөдсөөр!!!

Дэлхий илүү “green energy” руу явж байхад бид одоо хаашаа тэмүүлж байна вэ?  Хэрэв омогийн эсвэл овогийн амьдрал руугаа очиж амьдрах гэж байгаа бол магадгүй монгол дээл, хөөрөг, морио унаад 13 р зуун урагшаа гээд гүүхэд бидний хөршүүд алга ташин угтаж авна.

13 зууны бидний агуу хаан Чингис 21 дүгээр зуун урагшаа гэж гүйсэн учираас өнөөдөр бид бахархах түүхтэй байгаа юм. Тусгаар хүчирхэг улс болохыг хүсвэл дэлхийг чагна түүнд тааруулж алх.  Харин гол, ус, байгаль дэлхий,  сайхан бүсгүй харж онгодоо сэргээж ажил хийхээ больж шинжлэх ухаанч хандлага төлөвшүүлэх цаг болжээ.

Монголоо сахиж үлдэх би бас уншигч та өнөөдөр үгүй гэж хэлэх цаг болсон.  Монголын агаар гэр хороололд гал түлж амьдарч байгаа бидний ядуухан хэсэгээс болоогүй харин буруу зохицуулалттай улс төрийн бодлого, хуулиас болсон юм. Одоо харин биднийг (хохирогчдийг) гэмтэн болгосон хууль баталчихаад хөнгөлөлт үзүүлнэ гал түлэхээ багасга гэж шоолж сууж байна.

Агаарын бохирдолыг бууруулахад иргэд та бидний оролцоо их чухал.  Бид нийтлэг ашиг сонирхолоо хамгаалуулахаар, төлөөлүүлэхээр эрхэм гишүүдийг саарал ордон луу илгээсэн.  Бидэнд тэднийг шахаж шаардах, бидний амьдарч байгаа нэгжид эрхийг нь өгүүлэх улс төрийн, хуулийн, ёс зүйн үндэслэл байгаа.

Заавал Монгол өрх бүр минь хорт хавдар, төрхийн гажиг, эндэгдэл эсвэл хамар хоолой, уушигний өрөвсөлийн зовлонг амсаж байж ухаарах, тэмцэх хэрэггүй.  Учир нь энэ зовлонгийн эхлэлийг таригсад, дайсан чинь нүүгээл яваад өгнө!!! Энэ аюул өндөр Жанарайсаг бурханд даатгаад, Майдар бурхан бариад, агуу өвөг дээдсийнхээ сүнстэй холбогдсоноор тойроод хийсчихгүй.  Бид өнөөдөр өөрсдийнхөө төлөө тэмцэх хэрэгтэй.

Харин элбэгүүд бидэнтэй хамт үлдэж тэмцэхүү эсвэл нүүгээд явах уу гэдэг нь тэдний сонголт, харин бидэн шиг сонголтгүй эх орончид, бууриа сахигчид одоо шинэчлэлийн төлөө гараа өргөх хэрэгтэй байна.

Д.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих