ОХУ-д шинэ хориг тавихыг зөвшөөрлөө

imagesaedsdssdsd25-нд Долоогийн бүлгийн удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдэлд, “түргэн шуурхай арга хэмжээ авах” замаар ОХУ-д шинэ хориг тавихыг бид хүлээн зөвшөөрсөн боловч Украины хямралыг дипломат аргаар зохицуулах боломж “хэзээд нээлттэй юм” гэжээ.

Цагаан ордноос гаргасан уг мэдэгдэлд, “яаралтай” арга хэмжээ авч, ОХУ-д хориг тавихыг Долоогийн бүлэг болон Европын холбооны удирдагчид зөвшөөрснөөр, ОХУ Украины асуудлаар явуулсан үйл ажиллагааныхаа төлөө “төлөөс” төлөх болж байгаа юм гэжээ.

Хямралыг сааруулахын төлөө гаргасан Украины хүчин чармайлтыг Долоогийн бүлэг сайшааж, ОХУ Женевийн баримт бичгийг “бодит үйл ажиллагаагаар” хэрэгжүүлээгүй мөртлөө үг яриа, цэрийн сургуулиар дамжин “хурцдмал байдлыг дэвэргэснийг” зэмлэн буруушаасан байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих