Хараалын үг хэлбэл торгууль төлөхөөр болжээ

думОХУ-д маш сонирхолтой хуулийн төслийг Думийн доод танхимд хэлэлцэж байгаа аж.

Уг хууль нь олон нийтийн газар хараалын үг хэллэг хэлсэн хүнийг торгох аж. Тэр тусмаа урлагийнхан тэнд маш их хамаатай гэнэ. Учир нь Кино, жүжиг, концерт,  шоу зэрэгт хараалын үг хэрэглэх  шаардлагатай бол уран бүтээлчид нь  “муухай” үг тутамдаа торгууль төлөх  гэнэ.

Төлөх торгуулийн хэмжээ нь 2500 рубиль буюу 70 хүртэл ам.доллар байх аж. Мөн төрийн албан хаагчид хараалын үг хэлбэл тэднээс хоёр дахин их хэмжээний торгууль төлөх бөгөөд энэхүү хуулийн хэмжээнд одоогоор ямар ямар үгс байхыг хэлэлцэж байга аж.

Ингээд хэлэлцсэний дараагаар ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурснаар хэрэгжиж эхлэх гэнэ. Уг хууль ирэх долдугаар  сарын 1-нээс хэрэгжих төлөвтэй байгаа аж.

 

 

Чой /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих