ЖҮЖИГЧИН Б.ХУЛАН “ЖЕНКО”-ГИЙН БЭР БОЛОВ УУ?
Жүжигчин Хулан 14 насандаа Фото мисс уралдаанд түрүүлж, ээж нь өсвөр насны охиноо том хүний уралдаанд орууллаа гэж шүүмжлэлд өртөж байсан. Одоо тэр цагаас хойш 15-16 жил өнгөрч, Хулан 30 насны босго алхаж байгаа. СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн, хошин урлагийн “Х Түц” продакшнд хоёр гурван жил ажилласан. СУИС-аа төгсөхдөө “ХААН” буузны рекламанд тоглож байхдаа маркетингийн албаны дарга гэр бүлтэй залуутай дотносон ууган охиноо төрүүлсэн. Гэсэн ч тэд удаан хамтдаа амьдраагүй.
Жүжигчин Хулан “Х Түц” продакшнд ажиллан, хажуугаар нь хэд хэдэн кинонд тоглосон. Харин хамтлагаасаа гэнэт гарсан нь хоёр дахь хүүгээ төрүүлсэнтэй нь холбоотой байж. Жүжигчин Хуланг Өвөрмонголын бизнесмэн 60 гаруй насны эртэй ханилж хүүтэй болсон гэж хэсэгтээ цуурсан. Харин Хулан энэ яриаг үгүйсгэж “Миний нөхөр надаас насаар ахмад ч өвөрмонгшол биш, монгол хүн. Би гэр бүлдээ хайртай, халамжтай сайн хүнтэй хамт сэтгэл дүүрэн амьдарч байгаа” гэж тайлбар, няцаалт хийж байсан. Харин хүмүүс “Хулан энд тэнд байнга ганцаараа явж байдаг. Зүгээр л дагуулж яваад нөхрөө олны өмнө гаргачихвал энэ хэл ам намдана” гэлцдэг. Гэвч Хулан нөхөртэйгөө хэзээ ч олны өмнө хамтдаа гарч үзээгүй.
Хулан хэд хэдэн кинонд тоглосон. 2012 оны сонгуулийн өмнө “Бурхан өршөөг” кинонд Хулан тоглосон. Энэ киног “Өргөө” кинотеатр гаргахгүй хааж, хөгжилтэй явдал болсон билээ. Энэ кинонд тоглож байхдаа “Женко” Баттулгын том хүү Жавхлантай хамт хуримын хувцастай зураг авахуулсан нь олонд тарж, “Энэ Хулан “Женко” Баттулгын бэр болоо юу” гэж хардахад хүргэв. Гэхдээ энэ хоёрыг холбоогүй гэж олон хүн мэднэ л дээ.
URL: