Цэвэрлэх байгууламж гунигт нүдээр алсыг ширтсээр л байна. Хотын дарга аа
Өнөөгийн шинэчлэлийн засгийн газрын хэрэгжүүлж байгаа “хоггүй улаанбаатар” төслийн хүрээнд “Азийн цагаан дагина” хэмээн гоё нэрээр өөрийгөө чимсэн ногоон уутыг хэн хүнгүй л чанаргүй хэмээн ам уралдан хэлэлцэж байсан цаг саяхан. Гэвч энэхүү уутны чанар ямархан байдаг билээ дэлгүүрт 100-гаар зардаг шар тортой бараг л адил материалаар хийсэн гээд хэлэхэд хилсдэхгүй.
Гэвч энэ сарын 19-д нийслэлийн айл өрхийн дунд судалгаа авч дахин үнэгүй тараахаар болоод байгаа. Гэвч ийнхүү олны өмнө дэмжигдсэн ч чанарт нь анхаарах болов уу гэсэн эргэлзээ тээнэглзээ дагуулсаар байна. Жинтэйхэн хог хийвэл урагдаад цоороод уначимаар тэрхүү уутны чанар гэж ямартаа ч хэрэггүй гээд хэлчихэд болно.
Ямартаа л энэ сард туул голын эрэг хөвөөг цэвэрлэх их аян өрнүүлж ажиллахад өнөө алдартай ногоон уутны бараа сураг лав байгаагүй. Харин урд хөршөөс орж ирдэг ногоон мяндсан шуудайгаар л хогоо зөөж асгаж байгаа харагдсан. Гэтэл өнөө их зардал /2 тэрбум төгрөг/ гарган үйлдвэрлээд байгаа ногоон уут хаачив. Энд л хэрэгтэй үнэхээр нүдээ олсон ажил байсан бол үүргээ гүйцэтгэх газар байсан санж. Бодоод үзэхэд томхан хатуу зүйл хийвэл урагдаад даахгүй болох тэр хогны уут хэрэгтэй ч юм уу даа.
Ингэж хий хоосон зүйлд хөрөнгө урсгаж байхаар нийслэл хотын маань ус цэвэрлэх байгууламж гэж олон жилийн нүүрийг үзсэн одоо бараг нураж унах дөхсөн тэр байгууламжиндаа анхаарсан бол зүгээр байсан санагдана. Цэвэрлэх байгууламжийн байдал хүнд байгааг албаны хүмүүс хэлж ярьж байгаа. Хэзээ мөдгүй нураад бохироо алдах дөхсөн энэхүү эзэнгүй мэт орхигдсон байгууламж өнөөдөр хэн гэдэг ачтан эргэж тойрох бол хэмээн алсыг гунигт нүдээр харуулдан байгаа болов уу? Хотын дарга аа
Чой
URL: