Айдас гэж юу вэ?

 c56ff45d4afddf1doriginalЭнэ төрлийн сэтгэцийн өөрчлөлтийн vед бодит аюул заналхийлээгvй тодорхой хvчин зvйл болон нөхцөл байдлаас айх тvгших айдас төрдөг байна. Үүнийг анагаах ухаанд фоби гэдэг. Фоби нь ихэвчлэн сэтгэл гутралтай хавсарна. Нийгмийн фобигоос бусад төрлийн фобигийн хямралууд нь гол төлөв эмэгтэйчvvдэд тохиолддог байна.

Шалтгаан

Фобигийн хямралуудын шалтгаан нь тодорхойгvй байдаг. Удамшлын хvчин зvйл байдаг гэсэн таамаглал байдаг боловч энэ нь нотолгоо шаарддаг. Тvvнчлэн фобии нь сэтгэц хямруулах нөхцөл байдлаас өдөөгдсөн байх боломжтой.

Явц
Өвчний гол шинж нь тодорхой нөхцөл байдалд айдас тvшvvр төрөх (саатлын цочролд орох хvртэл) бөгөөд vvнээс болж өвчтөн тэдгээрээс зайлсийж эхлэдэг байна (жишээ нь, метро болон лифтээр зорчих). Бусад хvмvvс ийм нөхцөлийг огтхон ч аюулгvй гэж vздэг нь айдсыг багасгадаггvй. Фобиг хэд хэдэн төрөлд ангилдаг:

Агарофобия
Нээлттэй орон зай, талбайгаас болон гэртээ шууд харих боломжгvй байдлаас айх. Ерөнхийд нь агарофобияг гэрээс гарахаас айх гэж тодорхойлж болно. Өвчтөнгvvд өөрийн гэр байшинд бvрэн хадагдсан байх нь цөөнгvй байдаг. Өвчин хөдлөх vед зvрх дэлбэрэх болон багтарч vхэх айдас өвчтөнд төрдөг. Өвчнний хөдлөл нь хагас цаг орчим vргэлжилэх бөгөөд vvний дараа айдас алга болж тайвширдаг. Өвчний давтамж өдөр бvрээс жилд хэдэн удаа хvртэл өөрчлөгдөж байдаг. Цаг хугацааны явцад өвчтөн өвчинг өдөөдөг нөхцөл байдлаас бvрэн зайлсхийж эхлэдэг бөгөөд удаан хугацааны туршид зөвхөн vл ялиг тvгшvvр мэдэрч болно.

Клаустрофоби
Клиник шинжээрээ дээрхтэй төстэй боловч энэ тохиолдолд өвчтөн хаалттай орон зай, давчуу жижиг өрөө, лифт, метронд орох vед өвчин хөдөлдөг байна.

Нийгмийн фоби
Ийм өвчтөнгvvд нийт хvн амын 3-5%-ийг эзэлдэг байна. Фоби vvсэхэд сэтгэц хямруулах нөхцөл байдал нөлөөлдөг. Өвчтөнгvvд бусдын нvдэн дээр ямар нэгэн зvйлийг хийх ёстой нөхцөл байдлаас айж зайлсхийдэг. Vvнд олон нийтийн өмнө гарах, нийтийн бие засах газар орох, vдэшлэгт оролцох г.м. Иймэрхvv нөхцөл байдлын vед өвчтөнд тахикарди шинж илэрч, хөлс гарах, нvvр улайх, амьсгаа давцах, ам хатах, гар чичрэх, дотор муухайрах, толгой эргэх, халууцах эсвэл даарах, бие засмаар болох, өөрийгөө хянах чадваргvй болохоос айх зэрэг байдлууд vvсдэг.

Өвөрмөц фоби
Яг тодорхой нөхцөл байдалд хязгаарлагдсан айдас. Vvнд ямар нэг амьтантай хамт байх, өндрөөс, аянга цахилгаанаас, харанхуйгаас, онгоцоор нисэхээс, цус харахаас, шvдний эмчид очиж эмчлvvлэхээс, тодорхой өвчнvvдээс (хавдар, халдвар г.м) айх айдсууд орно. Өвчтөн өөрөө хэт болгоомжилж буйгаа хvлээн зөвшөөрдөг боловч өөрийгөө ятгаж итгvvлэх нь айдсыг бууруулдаггvй.
Цочрох хямрал (паник)
Хvнд хэлбэрийн тvгшvvрт айдас (паник) олон давтагдсанаас vvсдэг. Энэ нь тодорхой нөхцөл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй болохоор тайлбарлах боломжгvй байдаг. Гэнэт бий болох хvчтэй айдас тvгшvvр нь дараах шинж тэмдгvvдийн дөрөв, эсвэл тvvнээс илvvтэй нөхцөлднө.

Үүнд:
зvрх хvчтэй цохилох болон лугшилт хурдан болох,
хөлс гарах,
дагжин чичрэх,
зүрх өвдөх,
амьсгаа давхцаж боогдох,
дотор муухайрах,
бие сулрах,
мэдээгvй болох, vхлээс айх болон бусад шинжvvд.

Бvхэлд нь эзэмдсэн тvгшvvрт хямрал
Тогтвортой, бvрэн эзэмдсэн шинж чанартай, хугацаа хязгаарлагдмал бус бөгөөд тvvнчлэн тодорхой нөхцөл байдал болон хvчин зvйлтэй холбоогvй тvгшvvр. Тодорхой паникийн шинж тэмдэг байхгvй боловч байнгын тvгшvvртэй байна. Байнга дотор чичирч, хэт аймтгай болж, байнга шээс алдаж, гvйлгэнэ. Өвчтөн бvх болж буй vйл явцаас vргэлж муу vр дагавар хvлээж байдаг. Фобигийн ямар төрөл болох бөгөөд айдсыг өдөөдөг нөхцөл байдлаас зайлсхийх боломжоос нь хамааран фобийг тодорхойлдог. Өвчтөний дасан зохицол нь тvvний ажил мэргэжил, хvрээлэн буй орчин, оюуны тvвшнээс шалтгаалдаг. Фобиг эмчлээгvй тохиолдолд аажимдаа өвчтөн эргэн тойрондоо зохицох чадваргvй байдалд хvрж, vндсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгvй болж ойр дотныхон болон найз нөхөдтэйгөө харьцах боломжгvй болдог. Өвөрмөц фобигийн vед нийгэмд биеэ авч явах хэвийн байдалтай нэг дор зөрчилдөж байдаг тул ийм өвчтөнгvvдийг ихэвчлэн хачин хvмvvс гэж тодорхойлдог.

Оношлогоо
Оношийг өвчтөнтэй ярилцах vед тавина. Энэ vед ямар нөхцөл байдал, хvчин зvйл өвчтөнд айдас төрvvлж буйг мэднэ. Мөн дээр дурдсан шинж тэмдгvvдийг илрvvлнэ. Гэр бvлийнхэнтэй нь ярилцахад уг өвчтөний тухай илvv их мэдээлэл авдаг. Тvvний зуршил, зан араншин г.м. Эдгээр эмнэл зvйн шинж тэмдгvvд нь оношийг тогтооход ач холбогдолтой байдаг. Фобия нь амь насанд хурц нөлөөгvй өвчин боловч зайлшгvй эмчилгээ шаарддаг өвчин юм. Учир нь энэ өвчний vед орчинтойгоо харьцах чадвар болон хөдөлмөрийн чадвар алдагддаг.

Эмчилгээ
Эмчилгээ нь амбулаторт хийгддэг ба зөвхөн бvхэлд нь эзэмдсэн тvгшvvрийн фобитой vед л эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог. Гол төлөв транквилизатор болон антидепрессантуудын бvлгийн эмнvvдийг хэрэглэнэ. Зарим тохиолдолд нейролептик эмvvдийг хэрэглэнэ. Эмчилгээ нь хэдэн долоо хоногоос сар хvртэл vргэлжилэх бөгөөд энэ нь ямар төрлийн фоби болохоос хамаарна. Мөн янз бvрийн сэтгэл засал vр дvнтэй. Эмчилгээний vр дvн нь аль алинд сайн. Өвчтөнvvдэд айдас тvгшvvр vлдэх боловч тvvнийгээ удирдаж, паникт автахгvй байхад сурдаг. Энэ нь орчиндоо дасан зохицох чадварыг дээшлvvлэх, хөдөлмөрийн чадварыг болон амьдрах нөхцөлийг хэвийн болгоно. Фобигийн дахилт гэж байхгvй. Харин хоёрдогчоор vvсч болох боловч эмчийн хяналтанд байснаар стресс, хvчин зvйлсvvдээс зайлсхийж чадна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих