Х.Жекейг шалгаж эхэлжээ

12849_691

Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа УИХ-ын гишүүнээр Баян-Өлгий аймгаас хоёр ч удаа сонгогдож, казах түмний төлөөлөл болж байсан Бригадын генерал Х.Жекейг Монгол Улсын харьяатаас татгалзаж, Казахстаны тагнуул болсон байна гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Уг асуудлыг ТЕГ-аас шалгах бөгөөд хэд хоногийн өмнө эх сурвалжийн хэлснээр “Одоохондоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй байгаа. Тагнуулч болсон эсэхийг нь судалж байна. Мэдээлэл үндэслэлтэй бол шалгана” гэж байсан бол өнөөдөр албаны эх сурвалжаас уг хэргийн талаар тодруулахад “Саяхнаас Х.Жекейг албан ёсоор шалгаж эхэлсэн” гэлээ.

Тэрбээр ХХЕГ-ын дэд даргын албыг хашиж, Бригадын генерал цол хүртэж, УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргын алба хашиж байсан бөгөөд Монгол Улсын харьяатаас гарч, Казахстаны иргэн болсон төдийгүй тус улсын Хилийн тагнуулын албанд нэлээд дээгүүр алба хашиж байгаа гэх мэдээлэл ч цацагдаж байгаа юм. Түүний хувьд өнгөрсөн 2013 оны зургаадугаар сард Монгол Улсын хилээр гарч яваад эргэн орж ирээгүй ажээ.

Мөн өөр албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Жекей нь хоёр охин, хоёр хүүтэй бөгөөд гэр бүлээрээ Казахстаны Астана хотод төвхнөсөн гэх мэдээлэл ч байна. Ийнхүү Монгол төрийн нууцыг сайн мэдэх, хил, гаалийн талаар бүрэн мэдээлэлтэй Бригадын генерал хүн яагаад Монгол Улсын иргэншлээсээ татгалзах болов, яагаад Казахстан Улсын Хилийн тагнуулын албанд ажиллах болов гэсэн олон асуулт урган гарч байгаа бөгөөд юутай ч холбогдох газраас нь шалгаж эхэлсэн талаар дуулгалаа. Эх сурвалж www.wikimon.mn

- See more at: http://www.wikimon.mn/content/54213.shtml#sthash.89URMWGA.dpuf

 
Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа УИХ-ын гишүүнээр Баян-Өлгий аймгаас хоёр ч удаа сонгогдож, казах түмний төлөөлөл болж байсан Бригадын генерал Х.Жекейг Монгол Улсын харьяатаас татгалзаж, Казахстаны тагнуул болсон байна гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Уг асуудлыг ТЕГ-аас шалгах бөгөөд хэд хоногийн өмнө эх сурвалжийн хэлснээр “Одоохондоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаагүй байгаа. Тагнуулч болсон эсэхийг нь судалж байна. Мэдээлэл үндэслэлтэй бол шалгана” гэж байсан бол өнөөдөр албаны эх сурвалжаас уг хэргийн талаар тодруулахад “Саяхнаас Х.Жекейг албан ёсоор шалгаж эхэлсэн” гэлээ.

Тэрбээр ХХЕГ-ын дэд даргын албыг хашиж, Бригадын генерал цол хүртэж, УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдож, Хууль зүйн байнгын хорооны даргын алба хашиж байсан бөгөөд Монгол Улсын харьяатаас гарч, Казахстаны иргэн болсон төдийгүй тус улсын Хилийн тагнуулын албанд нэлээд дээгүүр алба хашиж байгаа гэх мэдээлэл ч цацагдаж байгаа юм. Түүний хувьд өнгөрсөн 2013 оны зургаадугаар сард Монгол Улсын хилээр гарч яваад эргэн орж ирээгүй ажээ.

Мөн өөр албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Жекей нь хоёр охин, хоёр хүүтэй бөгөөд гэр бүлээрээ Казахстаны Астана хотод төвхнөсөн гэх мэдээлэл ч байна. Ийнхүү Монгол төрийн нууцыг сайн мэдэх, хил, гаалийн талаар бүрэн мэдээлэлтэй Бригадын генерал хүн яагаад Монгол Улсын иргэншлээсээ татгалзах болов, яагаад Казахстан Улсын Хилийн тагнуулын албанд ажиллах болов гэсэн олон асуулт урган гарч байгаа бөгөөд юутай ч холбогдох газраас нь шалгаж эхэлсэн талаар дуулгалаа.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих