Х.Тэмүүжин “хилэгнэж” байна
АН-ынхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “золихоор” шийдэв бололтой. Өчигдөр чуулганы хуралдаан өндөрлөсний дараа Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж, Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэрийг гаргасан байна. Уг байнгын хороонд АН-аас Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, З.Энхболд, Х.Тэмүүжин, Д.Ганбат, Р.Бурмаа, Лу.Болд, Ж.Батзандан, С.Баярцогт нар, МАН-аас Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Б.Чойжилсүрэн, “Шударга ёс” эвслээс О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Л.Цог, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт нар байдаг байна.
УИХ-ын нэгдсэн чуулганы дундуур гэнэт зарлагдсан энэ хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 15 нь оролцож, албан бус мэдээллээр 12 гишүүн Хууль зүйн сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Р.Гончигдорж, С.Баярцогт, Х.Тэмүүжин нар эсрэг саналтай байжээ. Өнгөрсөн долоо хоногт тус байнгын хорооны хуралдаанаар О.Баасанхүү гишүүний УИХ-д оруулж ирсэн тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч “Х.Тэмүүжинг огцруулах бүрэн мэдээлэл алга. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах хэрэгтэй” хэмээн хойшлуулж байсан юм. Мөн лхагва гарагт Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэх асуудлыг дараалалд асуудлыг оруулж ирээгүй байсан бөгөөд О.Баасанхүү хэлэлцэх асуудлыг дараалалд оруулах санал гаргасан боловч хүлээж аваагүй билээ. Гэтэл өчигдөр орой гэнэт байнгын хороо хуралдаан зарлаж, олонхийн саналаар огцруулахыг дэмжсэн нь бас л хачирхалтай.
tsag.mn
URL: