Монгол шилтгээнд дэлбэрсэн зуухийг гар аргаар хийсэн байжээ

1

Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Гачуурт тосгон дахь Монгол шилтгээн цогцолборт зуух дэлбэрч 54 настай эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ та­сарч, ажилчин 59 настай эрэгтэй Б-ын зүүн гар хугарсан. Мөн 35 нас­тай эрэгтэй Т-ийн толгойд гэмтэл учирсан хэрэг гар­сан.

Тэгвэл дээрх ослыг МХЕГ-аас зуух нь ямар нэгэн гарал үүслийн баримт бичиг, пайз байхгүй, гар аргаар хийсэн зуух бөгөөд аваарын хавхлаг суурилагдаагүйгээс дэлбэрч зуухны их бие халах гадаргуу задарсан гэж үзжээ.  Иймээс иргэд, аж ахуйн нэгжийг гар аргаар хийгдсэн, стандартын бус зуух, халаалтын төхөөрөмжийг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.

AZ

FACT.MN

2


URL:

Сэтгэгдэл бичих