Хоёр эмч ГССҮТ-ийн даргын суудалд горилжээ

“Үүдээр нь ороод л мөнгөний тоолуур гүйж эхэлдэг” гэгддэг ГССҮТ-ийн захирлын суудал эзэнгүй байна. Энэ удаагийн даргын давааг удирдах албан тушаалд 15 ба түүнээс олон жил ажилласан туршлагатай хүн давах шаардлага тулгарч буй юм. Удирдамж дагуу энэ сарын 21-ний өдөр тус төвийн даргын суудлыг горилж хоёр хүн материалаа Эрүүл мэндийн яамны Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байгаа аж.

Дээрх хоёр хүний нэг нь Улсын клиникийн I эмнэлгийн даргаар ажиллаж байсан З.Энхтайван бол нөгөө нь Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан. ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтын дүн энэ долоо хоногийн сүүлээр гарах юм.

URL:

Сэтгэгдэл бичих