О.Баасанхүүд тамхины өрөө гаргаж өгсөнгүй

a21f1f4f14d9439fbigУИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар О.Баасанхүү гишүүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй.

О.Баасанхүү гишүүн нь тус хуульд “Албан байгууллагууд тамхи татахад зориулагдсан агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан өрөөтэй байх, “байрны орц, гарцаас ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхмын зайд тамхи татах” зэрэг өөрчлөлтүүдийг оруулж байгаа юм.

Гишүүдийн олонхи нь байрны орц, гарцаас ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхмын зай гэдэг дээр зөрүүтэй саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн зарим гишүүд хамгийн сайн хэрэгжиж байгаа хуулийг ухраасан санал гэж хэлээд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм. Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

URL:

Сэтгэгдэл бичих