Хүний амь эвсэн “Хурд”ын барилгуудад хууль гэж алга!

hurd“Хурд групп” хэмээх энэ барилгын компаниийг  УИХ-ын гишүүн Б. Чойжилсүрэнгийнх гэдэг. Сүүлийн үед эдний захиалан бариулж буй барилга бүр дээр нь осол аваар гарч, хүний амь эндлээ гэсэн “хар шуурга” байнга гарах болсон.

Ийм муу үзэгдлээрээ энэ компани нэлээд нэрд гарч, үүнийгээ ч тоохой больсон бололтой.

Учир нь “Хурд групп”-ийн одоо баригдаж буй барилга дээр дахин осол гарч нэг хүний алтан амийг авч одов.

Тодруулбал: Өчигдөр буюу энэ сарын 23-ны өглөө 11:30 цагийн орчимд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Хүннү” хорооллын  барилгаас хүн унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус дүүргийн нэгдүгээр хороо, “Хурд” ХХК-ний барьж буй барилгын зургаадугаар давхраас хүн унасан тухай дуудлага Шуурхай бүлэг 105-д ирсэн байна. Дуудлагын дагуу аврагч нар газар дээр нь очиход тус компанийн инженер ажилтай 24 настай, эрэгтэй А унаж, амь насаа алдсан байжээ. Түүнчлэн барилга дээр ажиллаж байсан ажилчид ослын талаар нууцалж байгаа бололтой, ослын газраас явцгааж, хэнийг ч оруулахгүй хэмээн хаалгаа барьсан байна.

 

Мөн өмнөн 2013 оны долдугаар сарын 21-ний ням гаригийн 13.30 цагийн орчимд уг комданийн Зайсанд бариулж буй “Хүннү-2222″ орон сууцны хорооллын барилга дээр нь осол гарч ажлаа хийж байсан И.Хишигдорж гэх залуу осолдсон хэрэг гарсан. Тэрээр уг ослоос болж нэгэн сайхан залуу насан туршдаа тахир дутуу болж, түүний сэтгэл санаа, эрүүл мэнд, мөн гэр бүлийнхэнд нь  маш том гарз хохирол учирсан.hvnnv2013 онд Хүннү гүрний 2222 жилийн ой тохиосон утга төгөлдөр бэлэгдлээр орон сууцны энэ хорооллын төслөө “Хурд групп” “Хүннү-2222″ хэмээн нэрийдсэн байдаг. Гэвч ажлаа гоё нэр шигээ сайхан хийж чадахгүй, осол аваар гаргаж хоёрын хоёр хүний амьдрал, амь нас, эрүүл мэнд, гэр бүлийн амьдралаар тоглочихоод байна. Цаашид бас яахыг хэн ч мэдэхгүй. Барилга барих бүртээ хүний амь амьдралаар тоглож байгаа “Хурд групп”-ийг холбогдох газрууд нь анхааралдаа авах цаг нь болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих