О.Баасанхүүгийн “500 алхам” дэмжигдсэнгүй

6mvhanqffovbvu3b0e1017j989УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч дэмжлэг авч  чадсангүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан  хуулиар  тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ.

Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгайлсан тасалгаа байхаар заасан хэмээн хуулийн төсөл санаачлагч тайлбарласан.

Гэсэн ч энэ өдрийн хуралдаанаар дэмжлэг авч чадалгүй төсөл санаачлагчид буцлаа. Гишүүдийн хувьд уг хуулийг хэтэрхий явцуугаас гадна ямар нэгэн хүний лоббид автсан хэмээн үзсэн. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургууль, дотруур байрнаас 500 метрт тамхи зарахгүй гэсэн заалтыг өөрчилж 500 алхам болгох асуудал оруулж ирсэн юм.

Гэсэн ч энэ 500 алхам яг ямар хэмжээ байх тухайд гишүүд асууж, хэт нэг талыг барьсан хатуу заалттай, шинээр нэмэгдсэн заалтууд нь амьдралд хэрэгжих боломж багатай хэмээж байсан.
Э.Пагма

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих