Аморе зочид буудлын өргөтгөлийн барилгаас төмөр унаж хүүхэд гэмтээлээ
Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй “Аморе” зочид буудлын өргөтгөлийн барилга дээрээс төмөр унаж дэрэгдүүр нь өнгөрч явсан сурагч охины дээрээс төмөр унаж маш хүндээр гэмтжээ.
Охин ээжийнхээ хамт барилгын ажил хийгдэж буй Аморе зочид буудлын ойролцоох сургуулийнхаа орчинд явж байсан бөгөөд барилгаас унасан төмөр охины яг толгойн тус газар онож азаар аминд нь хүрэлгүй хүндээр гэмтээсэн байх юм.
Охины ээж “Гэмтлийн эмнэлэгт хүүхдийнхээ толгойд оёдол тавиулж байна, шарх нь маш гүн гэж эмч нар хэллээ. Барилгын ажил явуулж байж ямар ч хамгаалалт байхгүй. Охин маань хичээлээ тараад явган хүний явах ёстой замаараа явж байгаад л ингэж гэмтлээ” гэж ярьжээ.
AZ
FACT.MN
URL: