Ном гурван эрдэнэ минь!!!

Номын худалдаачдыг нүүлгэсэн. Харин үлдсэн павилионуудыг өнөөдөр өглөө үүрээр 04.00 цагийн үед албадан буулгасан байна.

Хүч хэрэглэн албадан буулгаж павилионыг ачаад явчихсан  “нүцгэн” номын худалдаа ховор үнэтэй түүхэн ном сурах бичгүүд нь хог шороондоо дарагдчихсан байдалтай хоцорчээ.

Эдгээр павилонуудад ном сурах бичгийг ялангуяа оюутан сурагчид шинэ ном авсанаас хямд үнээр хэрэгтэй номоо солих мөн худалдан авдаг байсан. Гэтэл  павилонуудыг нураахдаа дотор нь байсан номнуудыг эвдэрсэн лангуутай нь газар овоолоод хаячихсан нь эрх мэдэл, зэрэг зиндаа гэдэг номоос гэгээрэх монголын ирээдүйд ямар хүчтэй байр суурь эзэлснийг илчлэх….

AZ

FACT.MN

 

 


URL:

Сэтгэгдэл бичих