Т.Ганболд “Жаст”-ын Ш.Батхүүд хуурамч батлан даалтын гэрээ ашиглаж, 10 сая долларын зээл авч өгчээ
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан өдгөө “Алтан дорнод Монгол” компанийн ерөнхий захирлын алба хашиж буй Т.Ганболдыг хууль хяналтын байгууллагынхан эрүүгийн хэргийн сэжигтнээр цагдан хорьж байгаад батлан даалтад гаргажээ.
Албаны эх сурвалжийн хэлснээр түүнийг “Жаст” группийн захирал Ш.Батхүүтэй хамтарч хуурамч батлан даалтын гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцсон юм байна.
Тодруулбал, “Жаст”-ын Ш.Батхүү АНУ-ын нэгэн банкнаас 10 сая ам.доллар зээлэхдээ Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг батлан даагч болгожээ. Уг зээл нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн дансаар орж ирсэн өдөр нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү өөр рүүгээ шилжүүлэн авсан нь тогтоогдсон байна.
Үүнтэй холбоотойгоор Т.Ганболдыг шалгахаар болсон бөгөөд мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирээгүй учраас хууль хяналтын байгууллагынхан цагдан хорьсон аж.
www.mnews.mn
URL: