Согтуугаар гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихсэж байна гэв

гэмт хэрэгГэмт хэргээс урьдчилан сэргийлэх, согтуурлах ундаа худалдаалдаг баар цэнгээний үйл ажиллагаа талаархи зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Энэхүү хуралд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Нийслэлийн Цагдаагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Нийслэлийн хэмжээнд 270 диско баар,167 зочид буудал, 300 дэм буудал зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Архидан согтуурахтай тэмцэх хууль, нийслэлийн ИТХ-ын 91 болон 07 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 548 захирамжийг хангах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газар болон дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс болон хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтарсан арга хэмжээг зохион байгуулсан.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 410 зөрчил илрүүлж, 240 иргэн, таван албан, тушаалтан 165 аж ахуй нэгж байгууллагыг 63 гаруй сая төгрөгөөр торгууль ногдуулж, захиргааны хариуцлага тооцсон. Архидан согтуурахын хор уршгаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Архи согтууруулах ундааг худалдан борлуулж байгаа аж ахуй, нэгж байгууллага тоо нийслэлийн хэмжээнд ихсэх хандлагатай байгаа. Мөн ажилгүйдэл ядуурлаас шалтгаалж, согтууруулахундаагаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо ч ихсэж байна” гэсэн юм.

Хууль журамдаа согтууруулах ундаа худалдаах цэгийн тоо нийслэл аймгийн төвүүдэд  200 хүн тутамд нэгээс хэтрэхгүй байна гэж зааж өгсөн байдаг. Гэтэл одоогийн байдлаар энэ нормоос 6.5 дахин  нэмэгдсэн байна. Тухайлбал,  Баянгол дүүрэгт 96 архи согтууруулах ундаа худалдаалах аж ахуй нэгж байгууллага байх ёстой. Гэтэл одоо 813 аж ахуй нэгж байгууллага архи согтууруулах
ундаа худалдаалж байна. Энэ нь нэг хүнд ойролцоогоор 237  ширхэг согтууруулах унаагаар үйлчилж байгаа гэсэн тоо үзүүлэлт гарч байгаа юм. Үүнийг журмынх дагуу харьцуулаад үзэхээр 8.4 дахин их согтуурлах ундаагаар үйлчилж байна.

Нийслэл хотын хэмжээнд эхний гурав сарын хугацаанд олон нийтийн газарт үйлдэгдсэн хэргээс авч үзэхэд Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “I Lopt” бааранд есөн хэрэг үйлдэгдсэн. Үүнээс хулгайн зургаа, танхайн гурван хэрэг гарсан. Харин Холливүүд бааранд хулгай хоёр, танхайн тав хэрэг гарсан. Баянгол дүүргийн тавдугаар хороонд байрлах “Стелла” бааранд хулгай хэргүүд ихээр үйлдэгдсэн байна. Мөн зочид буудал саун бусдын амь насыг хохирсон зургаа, бусдын биеийг үнэлүүлэх хэрэг гурав, хүчингийн таван хэрэг гарсан байна. Харин насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн хэрэг нэг үйлдэгдсэн 184 хэргийн 57.9 хувь бусдын биед гэмтэл учруулах болон танхайн хэрэг эзлэж байна.

Гэмт хэрэг үйлдэж байгаа 176 хүний 71.5 хувь нь 18-30 хүртэл залуучууд байгаа. Эдгээр залуучууд 49.1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Үйлдэгдсэн хэргийн 79.5 шөнийн цагаар үйлдсэн байна. Мөн зочид буудалд хүчин, бусдын амь насыг хохироох болон мансуурах хэрэг гарчээ. Энэ нь зочид буудал ажиллуулж байгаа иргэн болон аж ахуй нэгжүүдэд тухайн үйлчилгээ авч байгаа иргэдийн биеийн байцаалтыг шалгахгүй байгаагаас болж байгааг онцлон хэлсэн юм.

Энэхүү мэдээллийн дараа хуралд оролцож байгаа нийслэл болон дүүргийн Засаг дарга нар болон бусад албаны хүмүүс нийслэлийн Цагдаагийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатараас асуулт асуусан юм.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо:

-Баар цэнгээний газруудад гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа гол шалтгаан. Бүх баар цэнгээний газрууд харуул хамгаалалтай байгаа. Харуул хамгаалалт заавал байх ёстой юу. Шалгалтаар хичнээн баар цэнгээний газрууд хаагдсан вэ?
Нийслэлийн Цагдаагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар:

-Иргэд цагдаагийн байгууллагад хандах хандлага ихсэн. Хөдөлгөөнт эргүүлийн машин 24 цагаар ажиллаж байгаа. Баар цэнгээний газрууд согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж байгаа учраас дотоод стандарт болон хамгаалалтаа дээшлүүлэх хэрэгтэй. Сул буюу хамгаалагч байхгүй газарт гэмт хэрэг үйлдэгдэж байна. Үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 50 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэрэг эзлэж байна. 12 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа.

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо:

-Шөнийн 03:00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлүүлэх гэсэн захирамж хэрэгжихгүй байна. Цагдаагийн байгууллага энэ захирамжийг хэвээр явуулах уу эсвэл өөрчлөх үү Гэдэг тодорхой чиглэл хэлнэ үү?

Нийслэлийн Цагдаагийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Ч.Болдбаатар:

-Журам дээр хяналт тавих нэлээд хүндрэлтэй байдаг. Архидан согтууруулах ундаа тухайн хуулийн долдугаар зүйлийн наймд шөнийн цагаар архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй гээд заагаад өгчихсөн байдаг. Энэхүү хуулийн хэрэгжилтийн дагуу явагдаж байгаа гэсэн юм.

Мөн баар цэнгээний газарт тодорхой стандарт болон тодорхой болгож, зөрчил гаргасан тохиолдол үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах, албадан саатуулах. Мэргэжлийн байгууллага шалгуур үзүүлэлтийг тогтмол хийх. Мөн согтууруулах ундаагаар үйлчилж байгаа цэгүүдийн тоо, хэмжээг тогтоож өгөх. Үйлчлүүлж байгаа аж ахуй нэгжүүдийн тоог бууруулах, пүрэв, баасан, бямба гаригуудад согтууруулах ундаагаар үйлчлүүлэхгүй байх

 

Н.АЛТ


URL:

Сэтгэгдэл бичих