Хүүхдийн мах зулгааж мөнгө олдог болчихсон юм бишүү
Хямраад өлсөөд, харангадаад ирэхлээрээ хумсын чинээхэн бяцхан үрсээ хазаж тамалдаг “моод” дэлгэрээ юм болов уу. Цохих газар ч олдохгүй бяцхан амьтныг нүүрийг нь тэгширтэл алгадаж зодон, нүдэнд цус хуруулчихсан махыг нь зулгааж суух ямар гээчийн зэрлэг, араатнаас дор авир вэ?
Сүүлийн үед нийгмийн сэртхийлгэж, олныг цочроосон эвгүй хэргүүд ар араасаа гарах болсон. Харин тэр дундаас амиа хамгаалчихаж чадахгүй алгын чинээхэн бяцхан үрсээ зодож тамалдаг, зодуур дундаа хазаж зуулгаадаг харгислал давтагдах болж.
“Араатан биш хазаад байхдаа яахав дээ гэх” олны жишүүцэл энд байна. Гэтэл хамгийн жигшмээр нь үр хүүхдээ хазаж тамлуулан байж хойд эцгийн харуулсан ээжүүд хандивын данс нээж сэтгэлийн өглөг өгөхийг гуйх юм.
Арай хүүхдийн мах зулгаалгаж мөнгө олдог болчихсон биш л байлгүй дээ. Өнөөх хүүхдийн эрхийн төлөө хоолойгоо хаттал ярьж өч төчнөөн мөнгө төсөв батлуулж, хандив тусламж гаргуулдаг мэргэжлийн байгууллага, холбогдох хүмүүс хаана юугаа хийгээд явна?
AZ
FACT.MN
URL: