Хүүгээ хулгай хийлгэхгүй гэж бетонон шаланд гинжилжээ

Хятадын Вэнь Юань эхнэрийнхээ хамт хулгай хийдэг хүүгээ өрөөнд нь гинжилжээ. “Ингэснээр хүү маань эрх чөлөөний үнэ цэнийг ойлгож, бодлогогүй алхам хийхээ болих байх” гэж эцэг, эх нь ярьж байна.
Тэдний хүү Жуан Юань сүүлийн хэдэн жилийн турш хөрш айлуудаасаа хулгай хийж байгаа гэнэ. Гэр бүлээ шившигт хутгахаа боль, шоронд орно шүү гэж сэрэмжлүүлсэн ч Жуан үгэнд орохгүй байв.
Ингээд эцэг, эх нь 24 настай хүүгээ бетонон шаланд гинжилж орхижээ. Одоо тэр гудамжинд гарч чадахгүй, зөвхөн орон дээрээ хэвтэх буюу өрөөн дотор явдаг.
Вэнь Юань “Энэ тийм ч ширүүн арга биш. Бид жижиг тосгонд амьдардаг тул хэн хулгай хийснийг бүгд мэддэг. Би учруулсан хохирлыг төлж, уучлал гуйдаг. Гэвч одоо залхлаа. Дандаа ингэж төлөх мөнгө ч байхгүй. Хэрэв цагдаад мэдэгдвэл шоронд хорих байх” гэж ярилаа.
Хүүгээ хэр удаан ингэж шийтгэхийг сэтгүүлчид асуухад эцэг нь “Нийгмийн гишүүн болоход бэлэн болсны дараа. Гэр бүлийн нэр хүндийг гутаахаа больсны дараа суллана” гэж хариулав.

URL:

Сэтгэгдэл бичих