“Toyota” нарны гэрлээр 7000 машин үйлдвэрлэнэ
“Toyota” корпораци нарнаас 7000 автомашин үйлдвэрлэхэд шаардагдах эрчим хүч гарган авахаар төлөвлөжээ. Ийм хэмжээний эрчим хүч хуримтлуулах томоохон хавтангуудыг Английн Дербишир хотод байрлуулах гэнэ. Энэ нь 90 мянган ам метр талбайг хамарсан 17 мянган хэсэг нарны зай хураагуур байх аж. Нийт 10 паунд буюу 21 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэх юм байна. Ийнхүү гарган авсан эрчим хүчээ ашиглан “Toyota” корпораци Европ, Япон Австрали руу экспортлох хос хөдөлгүүрт машинуудаа үйлдвэрлэх юм байна. Мөн энэхүү нарны эрчим хүчийг ашигласнаар 7000 машин үйлдвэрлэхэд ялгаруулдаг байсан нүүрстөрөгчийн хэмжээгээ жилд 2000 тонноор багасгах тооцоог гаргажээ. Зай хураагуурыг ирэх сард суурилуулах юм байна.
Д.Туяа
URL: